НИЙГЭМ

УОК: Хандивын 240 сая төгрөгийг зүрхний өвчлөлийн эмчилгээнд зориулна

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Зүрхний эмгэг судлалын тасгийн харьяанд “Зүрхний шигдээсийн нэгж” байгууллаа. “Зүрхний шигдээсийн нэгж”-ийн үйл ажиллагааг өнөөдөр нээж Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин үг хэлэв. Тэрбээр хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг зүрхний шигдээс өвчнийг хугацаа алдахгүйгээр эмчлэх боломжийг нэмэгдүүлэх бие даасан нэгж байгуулагдаж байгаа нь нэн чухал.

“Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж, зүтгэж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд, үйлчлэгч бүх хүнд Улсын Онцгой Комиссын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Дэлхий дахинд зүрхний өвчлөлийн шалтгаант нас баралт нэгдүгээрт, Монголд гуравдугаарт орж байна. Иймд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө Улсын Онцгой комисст ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн хандиваас нэгж үнэ нь 120 сая төгрөгийн үнэ бүхий амьсгалийн хоёр аппаратыг худалдан авч өгч байна гэлээ.

Түүнчлэн Дархан-Уул аймгийн хоёр иргэний хандивласан иж бүрэн тоноглол бүхий 20 ширхэг  орыг дагалдах хэрэгслийн хамт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд хүлээлгэн өгөв.

Зүрхний эмгэг судлалын тасаг нь 40 ортой бөгөөд ашиглалтад орж буй “Зүрхний шигдээсийн нэгж” нь 9 ортой юм. Тус нэгжийг байгуулсанаар зөвхөн Улсын гуравдугаар төв эмнэлэгт зүрхний титэм судсан дотуур хийгддэг нэг төрлийн нарийн эмчилгээний тусламж үйлчилгээг УНТЭ-т мөн хугацаа алдахгүй, тасралтгүйгээр хийх боломж бүрдэж байгаа юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
dugnelt hii
dugnelt hii
2020-03-05 16:36

korono yah ni medegdeegui baihad ingej handiviin mungiig yaran zartsuulah ni buruu gej bodpj baina. korono orood irvel yah uu. Neg ni avchircan baisan yum uu

Зочин
Зочин
2020-03-05 16:48

Corona tai yamar holbootoi yum be? Neg gar n shahah geed beldetsen bsan yumiig n gyals avchihaj bgaamuu?

ЁЁЁЁОООЁЁЁЁООО!!!! ЮҮ ВЭЭЭ????
ЁЁЁЁОООЁЁЁЁООО!!!! ЮҮ ВЭЭЭ????
2020-03-05 20:53

Хүүүүүеееее!!!!!! ТА нар андуураагүй биз???? ЮҮН зүрхний шигдээс -мигдээс вэ????? ЭНЭ АЙМШГИЙН ТАХАЛ ОРЖ ирвэл ЯАХАВ????? Наадах ТЭНЭГЛЭЛЭЭ БОЛЬ!!!!!!!

тэнэг
тэнэг
2020-03-06 12:17

Дураараа юм аа

тэнэг мал
тэнэг мал
2020-03-06 12:17

өвчнөөр д�##�имдуулаад яагаад байна аа арчаагүйн бэ

Холбоотой мэдээ

Back to top button