ДЭЛХИЙ

Шинчонжи сүмийн 12 тэрбум воны хандивыг хүлээж авалгүй буцаажээ

Өнгөрсөн пүрэв гарагт /2020.03.05/ Өмнөд Солонгос дахь Шинчонжи сүмийн удирдлага 12 тэрбум воныг тус улсын Community Chest of Korea буяны байгууллагад хандивласан юм. Тэгвэл өчигдөр энэ буяны байгууллага Шинчонжигийн хандивыг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлж, буцаажээ.

Шинчонжи сүмийнхэн шинэ төрлийн коронавирусийн халдварыг Өмнөд Солонгост эрчимтэй дэгдэхэд гол нөлөөг үзүүлсэн хэмээн буруутгагдаж буй. Тийм ч учраас тэдний хандив өргөсөн явдлыг халдварын тархалттай тэмцэх чин сэтгэлийн үүднээс бус ял шийтгэлээс ангид өнгөрөх гэсэн оролдлого гэж харах хүн олон байсан юм.

Сүмийн цуглаанд оролцсон итгэгчдийн тоог удаа дараа бууруулж, дарж хэлсэн гэх мэт үндэслэлээр тус сүмийн удирдагчийг эрүүгийн хэрэгт татан, эрэн сурвалжлаад байсан. Удалгүй сүмийн үүсгэн байгуулагч Ли Ман Хэ хэвлэлийн бага хурал хийж, олон нийтээс уучлалт гуйсан билээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм хандив авах хэрэггүй

Иргэн
Иргэн

Маш зөв юм хийжээ

Зочин
Зочин

Зөв юм хийжээ

Зочин
Зочин

Зөв

Zochin
Zochin
Reply to  Зочин

Unench yumaa

Холбоотой мэдээ

Back to top button