Нийгмийн

ЭМЯ: Бодит бус мэдээллээр эмч, мэргэжилтнүүдэд дарамт учруулахгүй байна уу

Коронавирусийн халдвар авсан 10 иргэний хоёр нь эдгэсэн гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Энэ талаар бид ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүгээс тодруулсан билээ.

Эл мэдээлэлд ЭМЯ цахим хуудсаараа дамжуулан албан ёсны тайлбар өглөө.

Тэд “Коронавирусын халдвартай 10 хүний заримынх нь биеийн байдал дээрдэж буй талаар ХӨСҮТ мэдээлж байгаа. Гэтэл эмч, мэргэжилтнүүд үгээ хэлээгүй байхад эдгэрээд эмнэлгээс гарч буй мэт ташаа мэдээлэл сошиал орчинд түгэж байна. Эхний өвчтөн эмнэлгээс гарахад наад зах нь 10 хоног шаардагдах тухай ХӨСҮТ мэдээлсэн. Тиймээс эмч, мэргэжилтнүүддээ энэ мэт бодит бус мэдээллээр дарамт учруулахгүй байна уу. Бид ард иргэддээ мэдээллийг цаг тухайд нь шуурхай хүргэж байх болно” гэлээ.

https://www.facebook.com/www.mohs.mn/posts/985559978526051
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button