НийгмийнНИЙГЭМЯрилцлага

“Урсгал нь тасарсан голд боогдсон 15 тонн орчим загасыг зөөн, амийг нь аварсан”

Ханш нээгдэн, урин хавартай золгосон энэ өдрүүдэд Туул голын урсгал цөөнгүй газраа тасраад буй. Үүний улмаас олон тооны загас усанд боогдон, хоргодох эрсдэл үүсээд байсан юм. Үүнийг анзаарсан мото спорт сонирхогч залуус, иргэд сайн дураараа нэгдэн Туул голын урсгал нь тасарсан хэсгүүдээс 15 тонн орчим загасыг зөөн, амийг нь аварчээ.

Энэ сайн үйлсийг санаачлан, зохион байгуулсан иргэдийн төлөөлөл болох Д.Чинзоригтой ярилцлаа. Мото спорт сонирхогч тэрбээр “Зайсан мото” клубийн тэргүүн. Д.Чинзориг “Зайсан мото”-г байгуулснаасаа хойш клубийнхнийхээ хамт сайн үйлсийн аянд нэгдэн, санаачлан хийсээр өдий хүрчээ.

https://www.facebook.com/Mr.Chinzilla/videos/10157602106589262/

-Туул голын урсгал нь тасарсан хэсгүүдээс олон мянган загасыг зөөн, амийг нь аврах санаа танд хэрхэн төрөв?

-Хэд хоногийн өмнө “Монголиан чопперс МС” клубийн тэргүүн Сүхбаяр маань над руу залгаад Туул голын урсгал тасарч, тогтоол хэсгүүдэд загас их хэмжээгээр боогдсон тухай надад хэлсэн юм. Тэгээд бид нэгдэн, UTV, ATV-нүүдээ унаад гарсан. Очиход нөхцөл байдал үнэхээр хүнд болсон байлаа. Цөөнгүй газар загаснууд олноор үхсэн байсан.

https://www.facebook.com/Mr.Chinzilla/videos/pcb.10157601822904262/10157601821309262/?type=3&theater

Тиймээс бид шууд л гол ажилдаа орж, загаснуудыг зөөж эхэлсэн юм. Тэнд анх тавуулаа очсон. Иргэд, бусад мото спорт сонирхогчид, клубүүд бидний сайн үйлсийн аяныг дэмжин, нэгдсээр байлаа. Ямартай ч хоёр өдөр уйгагүй зүтгэсний үр дүнд 15 орчим тонн загасыг урсгал устай гол руу зөөн, амийг нь аварсандаа баяртай байна.

-Сая энэ аяныг анх тавуулаа эхлүүлсэн гэлээ. Ер нь нийт хэдэн хүн, клуб оролцов?

-“Mongolian choppers”, “Mongolian ATV”, “Chinggis”, “Зайсан мото” зэрэг клубүүдийн төлөөлөл, Гавьяат тамирчин, кёкүшюзан Д.Батбаяр, улсын заан Ч.Батзориг тэргүүтэй олон иргэн сайн дураараа нэгдсэн.

-Сайн үйлсийн хүрээнд нийт хэдэн тонн, хэчнээн тооны загасыг өөр голд зөөв?

-Хоёр өдрийн хугацаанд 15 тонн орчим загас (устай) барьж, зөөн, урсгал устай голд буцаан тавилаа.

https://www.facebook.com/Mr.Chinzilla/videos/10157602185399262/

-Загаснуудаа зөөсөн голууд нь хоорондоо хэр зайтай байсан бэ?

-Маршлын гүүрний ойролцоох тогтоолуудаас барьсан загаснуудаа Баянзүрхийн тийшээх Туул гол руу зөөсөн.

https://www.facebook.com/Mr.Chinzilla/videos/pcb.10157601822904262/10157602051854262/?type=3&theater

-Туул голын урсгал нь тасарсан хэсгүүдээс загаснуудыг олноор нь барих, зөөх амаргүй. Энэ бүхнийг хэрхэн зохицуулав?

-Бид өөрсдөө том тор хийсэн. Түүгээрээ барилаа. Нэг захаас нь үргээж байгаад барьсан. 12 вольтоор ажилладаг агааржуулагч хийгээд UTV, SUV, SUT, “Портер”-оор тээвэрлэн, зөөлөө.

-Та өмнө нь ингэж загас шилжүүлэн, зөөж байсан уу?

-Үгүй ээ. Анх удаа ийм зүйл хийж үзлээ.

https://www.facebook.com/Mr.Chinzilla/videos/10157601994959262/UzpfSTU1MjExOTI2MTozMDYwNjExMjk0OTk0MTQ6MTA6MDoxNTg4MzE2Mzk5OjQxNjU1OTEyNTQxMDk5NjM3MjQ/

-Олон мянган загасны амийг аварсандаа одоо ч их баярлаж яваа нь мэдээж. Хамгийн сайхан урмын үгийг хэн хэлэв?

-Орой сэрүү ороод, хүйтэн усанд норж, даарсан бидэн дээр хоёр хүүхдээ дагуулсаар цай, кофе бариад ирсэн эгчээс авхуулаад олон хүн ус, ундаа авч ирж өгөн, урмыг үг хэлсэн. Тэр бүхнээс их урамшлаа.

-“Зайсан мото” клубийн тэргүүн нь та. Танай клуб бусдаасаа ямар онцлогтой, юугаараа ялгардаг вэ?

-Манай клуб голдуу ATV, UTV гэх мэт замгүй газрын техникээр аялж, зугаалахаас гадна гол усны үер, ой хээрийн түймэр, байгаль дээр хурсан хогийг цэвэрлэх, хотын захын өрх толгойлсон эхчүүд, ахмадууд, хүүхдүүдэд туслах зэрэг сайн үйлсийн аян зохион байгуулдаг.

https://www.facebook.com/Mr.Chinzilla/videos/pcb.10157605107879262/10157605106869262/?type=3&theater

Бид Асралт хайрханы түймэр, Богд уулын түймэр, Лүн сумын үерт нэрвэгдсэн иргэдэд туслан, “Говийн гайхамшигт 6” буюу дархан цаазат амьтдыг хамгаалах аянд нэгдэн, Тээврийн цагдаагийн албанаас хэрэгжүүлж буй аянуудад сайн дураараа нэгдэн, Хүүхдийн баяр, Шинэ жилээр асрамжийн газар, Улаанбаатарын захын хорооллуудын хүүхдүүдэд бэлэг тараан, өрх толгойлсон эмэгтэйчүүд, ахмад настнуудад хэрэгцээт зүйлсийг нь тараан, амьдралд нь дэм болсоор өдий хүрсэн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-04-12 17:21

Үүнийг сайн үйлс гэнэ ээ. Буян та нарт өөрт чинь шингэнэ ээ. Цасны ус яасан юм бол.

Холбоотой мэдээ

Back to top button