Нийгмийн

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал маргааш болно

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын шүүхийн 2020 оны эхний улирлын шүүн таслах ажлын дүн мэдээг танилцуулж байна.  Ингэхдээ нэр бүхий томоохон улс төрчид, бизнесмэнүүдийн холбогдсон хэргүүд хэрхэн шийдвэрлэгдсэн болон явцын тухай мэдээлэл өгөв.


Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарыг “Албадан ирүүлэх тухай” шүүгчийн захирамж гаргуулах хүсэлт ирүүлснийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хянаад, хавтас хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна гэж дүгнэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн прокурорын газраас Ерөнхий сайд асан М.Энхсайханд яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Түүнд холбогдох хэргийн шүүх хуралдааныг маргааш /2020.04.23/-ны өглөө 08:30 цагт товлосон байна.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2020.04.20-нд товлогдсон боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэмж шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргажээ. Иймд шүүх хурлыг энэ оны тавдугаар сарын 8-ны 09.00 цаг хүртэл хойшлуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-04-22 15:07

Сонгууль дөхлөө.

Зочин
Зочин
2020-04-22 17:42

Бас л хойшлох байхдаа

Холбоотой мэдээ

Back to top button