УРЛАГ

“Ice top” хамтлагийн шинэ уран бүтээл “00976” мэндэллээ

Монголын хип хоп дууны урлагт тод мөрөө үлдээн, орон зайгаа дархалж буй хамтлагуудын нэг “Ice top” шинэ уран бүтээлээ өлгийдөн авлаа. Тэдний шинэ уран бүтээлийн нэр нь “00976”.

Гадаадад байгаа монгол түмнээ эх орондоо ирэхийг, Монголдоо сайхан амьдрахыг уриалан дуудсан эл уран бүтээлд “S&I”-ийн Бадгаа гэдгээр нь сайн мэдэх С.Бат-Отгон оролцсоноороо онцлогтой.

“Ice top”-ынхон шинэ уран бүтээлээ СТА Х.Эрдэнэцэцэгтэй хамтран дуулжээ. Хип хопыг уртын дуутай хослуулсан нь тун ч содон, өвөрмөц шийдэл болов.

https://www.facebook.com/IceTopOfficial/videos/283553516135921/

Сонирхуулахад, “Ice top” хамтлагийнхан “Үргэлж хамтдаа” онлайн тоглолтоо тавдугаар сарын 2-нд хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button