Нийгмийн

Хэвлийд нь хутгалж хөнөөсөн 22 настай эрэгтэйг шалгаж байна

Гурав хоногийн өмнө /2020.04.29/ Баянзүрх дүүрэгт оршин суух Ө (22 настай эрэгтэй), хамт архи ууж байсан гэх Б (28 настай эрэгтэй)-гийн хэвлийн тус газар нь хутгалж, амь насыг нь хөнөөсөн ноцтой хэрэг гарчээ.

Улмаар цагдаагийн алба хаагчид хутгалуулсан гэх хохирогчийг яаралтай Нийслэлийн түргэн тусламжийн автомашинаар ГССҮТ-рүү хүргэсэн байна. Гэвч, харамсалтай нь хохирогч Б нь шархаа даалгүй нас баржээ. Эл хэргийг яг одоо Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.


ХҮНИЙ АМЬ НАСЫГ САНААТАЙГААР ХОХИРООСОН БОЛ 8-15 ЖИЛ ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ

ХҮНИЙ АМЬД ЯВАХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

10.1 дүгээр зүйл. Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүнийг:

2.1.онц харгис хэрцгийгээр;

2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;

2.3.захиалгаар;

2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;

2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;

2.6.хоёр, түүнээс олон хүнийг;

2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж;

2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;

2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;

2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;

2.11.бүлэглэж;

2.12.эрүүдэн шүүж;

2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;

2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -Энэ хуульд заасан “бага насны хүүхэд” гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно.


СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Шинэ төрлийн коронавирус гарсантай холбогдуулан хөл хорьсноос ийн гэртээ архидан согтуурах үзэгдэл нэмэгдэх хандлагатай байна. Иймд иргэд хөл хорионы хугацаанд гэртээ зочин урихгүй, нэг дороо бөөгнөрөл үүсгэхгүй, хамгийн гол нь архидан согтуурч түүний араас гарах сөрөг үр дагаврыг бодолцож ухаантай байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

9 Сэтгэгдэл

  1. Ene arhi darsnii huulia tultal n changalaad humuujilguu batsaanuudiig albandan ajil tseregt hicheer tat ysn uvchtei muu novshnuud wee arhi lonhnoosoo busdiig diildeg gj

  2. Онцгой харш жилтэй 2 хүн хамт архи ууж.Мэнгэ нь голлосон нь чад хийж Ум ма ни бад ми хум

  3. 103 neeree udaan irne shuu tsagdaa nar 103 d duudlaga uguud barag l tsag huleedeg shuu tsagdaa nar duudlaga medeelel deer hurdan ochinoo harin 103mud irehgui

    1. Чи юу чмэдкү битгий зоргоороо ярь ар гэр эхнэр хүүхдэд нь ямар бгааг бодож үзсэн үү ажилтай ажилгүйг чи яаж мэдэж бгаа юм бэ хөе

  4. Хүний амийг санаатайгаар хөнөөчихөөд байхад 8-15 жил өгөх юм уу.Хүний амь гэж ийм үнэгүй байх гэж.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button