Нийгмийн

Хийн хоолойг дамжуулах төслийн талаар “Газпром”-ын удирдлагатай видео хурал хийв

ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг судлах ажлыг урагшлуулах, бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр ОХУ-ын “Газпром” НХН-ийн удирдлагатай видео уулзалт хийв.

Уулзалтад төслийн ажлыг судлах Ажлын хэсгийн Оросын талын орлогч дарга В.Г.Никитин, “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч даргын зөвлөх С.В.Дзюба, “Газпром” НХН-ийн Гадаад худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан 512 дугаар газрын дарга  Д.В.Хандог болон тус газрын холбогдох ажилтнууд болон ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн ажилтнууд оролцжээ.

Видео уулзалтын хүрээнд энэхүү төслийн ТЭЗҮ боловсруулах ажлыг эхлүүлэхэд шаардлагатай ажлуудыг идэвхжүүлэх үүднээс авч хэрэгжүүлээд байгаа арга хэмжээ, эрх зүйн баримт бичиг байгуулах явцын талаар хоёр тал санал солилцож,  хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны бодит тод жишээ болох тус төслийн хамтарсан судалгааны шатны ажлыг цаашид эрчимжүүлэхээр тохиролцов хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Сочи хотноо Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын “Газпром” нээлттэй хувьцаат нийгэмлэг хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд энэ ажил хэрэгжих шатандаа орж буй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button