Нийгмийн

Бельги улсаас ирээд Ховдод очсон иргэний шинжилгээний хариу эерэг гарчээ

Бельги улсаас 2020.03.08 нд Монгол улсад ирсэн иргэнд коронавирус илэрсэн талаар Ховд Аймгийн онцгой комисс, Шуурхай штаб мэдээллээ.

Тодруулбал Д  нь 2020.03. 29 нд УБ хотоос Ховд аймгийн Дөргөн суманд ирээд, буцаж Ховдоос 2020.04.12 нд автобусаар УБ хотруу явсан гэсэн тандалт судалгааны өгүүлэмжтэй байна. Одоо ХӨСҮТ-д сэжигтэйгээр тусгаарлагдан 2020.05.01 нд түргэвчилсэн шинжилгээгээр коронавирус эерэг (+) гарч, Одоо нарийвчилсан шинжилгээ (PCR) хийгдэж байна.

Түргэвчилсэн тестээр онош тавихгүй, хуурамч эерэг, сөрөг гарах магадлалтай тул PCR хариу оношийг батална. Иймд 2020.05.01-ний 23:00 цагаас аймгийн онцгой комисс хуралдлаа.

Онцгой комиссын хурлын шийдвэрээр: 4 чиглэлд постууд гарч Ховд аймгаас гарах, орох автомашины хөдөлгөөнийг түр хаалаа.

Ард иргэдээ халдвараас сэргийлж амны хаалтаа зүүж, гараа маш сайн угааж, онцын шаардлагагүй тохиолдолд гадуур явахгүй байх, хүүхэд багачуудыг гадаа тоглуулахгүй байх, бүлээн шингэн юм уух гэх мэт kоронавируст халдвар COVID-19 болзошгүй эрсдэлээс сэргийлэх зөвлөмжүүдийг дагаж мөрдөхийг анхааруулж байна. Холбогдох мэдээллийг цаг тухай бүр хүргэнэ.

Эх сурвалж: Ховд Аймгийн онцгой комисс, Шуурхай штаб

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2020-05-02 11:55

Белгээс ирээд Ховд орж баахан тэнэсэн хүнд арга хэмжээ авч байж л хян�##�т сайжирна даа.Монголдоо байгаа иргэдээ хорьчихоод гаднаас ирсэн вирусүүдийг чөлөөтэй явуулж байдаг. Хүрэлсүх,Энхтүвшин 2 иргэдээ сүрдүүлж байхаар ажлаа үнэнч хий л дээ.

Novsh
Novsh
2020-05-02 12:34

Arxi spirtiin undaa darxlaa sulruulna geed baaraa tsag sungaj ajiluuldag,xodolgoonii xomsdol darxlal sulruulna geed zaal talbai fitnessee xaana. Ene er ni yamar bodlogo yavaad baina. Darxlaa sulruulj avch baigaad dotroo taraaj alax ni uu?!

Зочин
Зочин
2020-05-02 20:34

Үүнийг нотолгоотой гэж үзэхүү?Хэрэв үнэхээр ингэж тэнүүлсэн бол хатуу хариуцлага хүлээж таарнаадаа.Хатуу дэглэм тогтоосон гээд байдаг хаагуур гараад явчихдаг байнаа.Эсвэл худ�##� мэдээлэл юм уу?

Холбоотой мэдээ

Back to top button