Нийгмийн

Жеки Чаны нууц охин ижил хүйстнээ сонирхдог гэв үү

Алдарт жүжигчин Жеки Чан нь өдгөө уран бүтээлээсээ хөндийрөөд буй. Үүнийг нь түүний хувийн амьдралтай холбон тайлбарлах хүмүүс цөөнгүй.

Учир нь тэрээр өөрийн нууц охин гэгдээд буй Этта У Чжолинтой харилцаа тааруу аж. Жеки Чан 1983 оноос хойш Тайванийн жүжигчин Лин Фенцзяотой хамтдаа амьдарч буй. Тэд Жейси Чан хэмээх ганц хүүтэй бөгөөд тэр нь ч хар тамхины хэргээр эцэг эхийнхээ санааг удаан хугацаанд чилээгээд амжсан билээ.

Гэтэл түүний нууц охин Этта ижил хүйстнээ сонирхох болсон нь гэрээсээ хөөгдөх, эцэг охины тангараг тасрахад хүргэсэн бололтой. У Чжолин хэлэхдээ:

“Би эцэгтээ гомдож, туниж байгаагүй ч, харилцаад байхыг төдийлөн хүсдэггүй. Учир нь тэр миний биологийн эцэг мөн болов ч, намайг өсгөлцөхөд ээжтэй минь хамт байгаагүй. Би түүний хувьд танихгүй хүнээс өөрцгүй” гэсэн аж. Эттагийн найз охиныг Энди гэдэг бөгөөд тэд хамтдаа амьдардаг байна

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button