Нийгмийн

Баян-Өлгий аймагт модны суулгацыг иргэдэд үнэгүй олгож эхэлжээ

Баян-Өлгий аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн хүрээнд тус аймгийн Сум дундын ойн ангиас хашаандаа мод тарих хүсэлтэй иргэдэд суулгацыг энэ сарыг 28-ны өдрөөс эхлэн үнэгүй олгож эхэлжээ.

Үүний хүрээнд Өлгий хотод 80 мянга, хөдөө сумдад 80 мянган ширхэг мод тарих ажил аймгийн хэмжээнд хэрэгжиж байна. Сум дундын ойн ангийн дарга С.Ерболат хэлэхдээ:

"Аймгаас баталсан төлөвлөгөөний дагуу модны суулгац үнэгүй олгох ажил эхэлсэн. Хүсэлт гаргасан өрх болгонд 10 ширхэг бургас модны суулгацыг үнэгүй өгч байгаа. Мөн сумд ч өөрсдийн тооцоо судалгааг ирүүлж, суулгац татан авч байна. Одоогоор Сагсай сум 2 мянга, Улаанхус сум 5 мянга, Бугат сум 500 суулгац авлаа. Бид иргэдэд модыг хэрхэн тарих талаар зөвлөгөө өгч, оршин суугаа хаягийг нь бүртгэн авч байна. Дараа нь авсан суулгацаа хэрхэн тарьж, арчилж хамгаалж байгааг газар дээр нь очиж шалгах болно гэсэн байна.

Иргэдийн хувьд Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт /Цагааннуур тосгон явах хар зам дагуу/ орших аймгийн Мод үржүүлгийн талбайд өөрийн биеэр очиж модны суулгацаа үнэгүй авах боломжтой ажээ.  

Эх сурвалж: Баян-Өлгий аймаг

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button