ДЭЛХИЙ
Иран Улс албан ёсны мөнгөн тэмдэгтээ “томан” болгон өөрчилжээ

Ираны эрх баригчид өчигдөр /2020.05.04/ Мөнгө ба банкны тухай хуульд Ираны албан ёсны мөнгөн тэмдэгт болох “риал”-ийг “томан” болгон өөрчлөх нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцэн батлав.
ОУВС-нд хүлээсэн үүрэг, Төв банкны валютын нөөцөөс шалтгаалан уг шийдвэрийг гаргажээ.
Хуульд "риал” нь "томан” -тай хамт хоёр жилийн турш хэрэглэгдэх бөгөөд энэ хугацаанд хуучин зоос, дэвсгэртүүд аажмаар цуглуулж, шинээр солино гэж тусгасан аж.
ЭХ СУРВАЛЖ: irna.ir









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.