Нийгмийн

Б.Ууганбаяр: Дадлага сургуулилтын үеэр иргэдийг гэртээ байхыг зөвлөж байна

Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас чартер нислэг, СOVID-19-өөс сэргийлэх зорилготой үзүүлэх сургууль зохиох болон бусад асуудлаар мэдээлэл хийж байна. 

Өнгөрсөн гурван удаагийн нислэгээр нийт 28 улсаас Монгол Улсын 800 иргэнийг татан авч, Монголоос 24 улсын 132 иргэнийг эх орон руу нь буцаах ажиллагааг зохион байгуулжээ. Уг зохион байгуулалтын ажил хүнд байсныг ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээллийн эхэнд онцлов. 

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат:

Сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд урьдчилж бэлэн байдлыг хангах хэрэгтэй байна. Удаан хугацаанд завсарласан тул анги танхимыг цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсний дараа анги танхимыг нээх анхан шатны бэлэн байдлыг хангаж чадна. Иймд эртнээс анхааруулж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Эрүүл мэндийн яам, Шуурхай штабаас арав хүртэлх хүнтэй, хүн хоорондын зайг 1.5-2 метрт барьсан сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээхээр заасан учир, тэдгээр аж ахуй нэгжүүд байр, талбайгаа бэлтгэх хэрэгтэй. Мөн сургалтын төвдөө бүртгүүлсэн иргэдийн мэдээлэл, бичиг баримтыг хэвлэж авах нь зөв. Муугаар бодоход тэдгээр хүмүүст вирусийн халдвар илэрлээ гэхэд бэлэн байх нь чухал.

Шуурхай штабын даргаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр

Коронавирусийн эсрэг урьчилсан арга хэмжээг авахын тулд гурав хоногийн дадлага сургуулийг хийнэ. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2020.05.07-ны өдрийн 08:00 цагаас орой 18:00 цаг хүртэл дадлага сургуулилтыг хийх учир иргэд гэртээ байхыг зөвлөж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button