ШӨХТГ: Шатахуун импортлогчдод гэнэтийн шалгалт хийсэн, дүнг нэгтгэж байгаа
ШӨХТГ-аас дөрөвдүгээр сарын 20-нд цаг үеийн шинжтэй хяналт шалгалтын ажлуудын талаар мэдээлэл хийсэн билээ.
Тодруулбал, тухайн мэдээллийн үеэр ШӨХТГ-ын дарга Б.Лхагва шатахуун түгээх станцуудад гэнэтийн шалгалт хийнэ гэдгээ зарласан юм.
Шалгалт хийнэ гэдгээ урьдчилан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлачхаад шалгалт хийх нь үнэнд хэр нийцэх вэ, шалгалтын хариу бодит гарах уу гэдэгт олон нийт шүүмжлэлтэй хандаж байсан.
Тэгвэл уг шалгалт хийгдсэн эсэх, ямар хариу дүгнэлт гарсан, хичнээн шатахуун импортлогч байгууллагаас зөрчил илэрсэн зэрэг шалгалтын дүнгийн талаар өнөөдөр /2020.05.05/ ШӨХТГ-аас тодруулсан юм.
Тус байгууллагын зүгээс бидэнд, Тухайн үед хэвлэлийн бага хурал хийснээс 30 минутын дараа түүврийн аргаар гэнэтийн шалгалт хийсэн. Одоогоор шалгалтын дүнг нэгтгэж байна Дүнг гарсан даруйд албан ёсоор мэдээлнэ гэснээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.
Б.УЧРАЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яасан дүгнэж бардаггүй их юм бэ. Лхагва гэж хөдөлгөөнгүй ядуу нөхөрийг зайлуулаа ч. Бөглөө.
Танайхыг шалгана гэж заавал урьдчилан мэдэгдэж байж шалгадаг журамтай нь хуйвалдааны ёс юм даа. Эрх баригчид олон нийт биднийг ил бад элэг барьж буйн нэгэн жишээ энэ. Ингэж элэг бариулж байдаг бидний хохь.
шалгалтын дүнг хэлэхээр айгаад бна уу айн эсвэл юм хараад бга юм у
Аймгуудад гэнэтийн шалгалт хиймээр байна. Ялангуяа Увс аймгийн Ундарга ХХК-д. Бензин нь асуудалтай. 80, 92-ыг хооронд хольж, машин их эвдэрч байна