НИЙГЭМ

ЭМЯ “Covid-19” манай улсад голомтлон тархах нь цаг хугацааны асуудал гэв

Өнөөдөр /2020.05.07/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өчигдөр улсын хэмжээнд нийт 147 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй гэж мэдэгдсэн юм.

Харин ЭМЯ-ны Тандалт, судалгааны газрын дарга Д.Нарангэрэл “Covid-19” вирус манай улсад голомтлон тархах нь цаг хугацааны асуудал тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг сануулав.

Ингэж сануулсны дараа сэтгүүлч, “Голомтлон тархах нь цаг хугацааны асуудал гэлээ. Яг ямар эрсдэл байна гэж үзэх вэ?” гэж асуулаа. Асуултад ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Л.Амбасэлмаа ингэж хариулав.

“Энэ бол цар тахал. Дээрээс нь шинэ коронавирус бүрэн судлагдаагүй. Шинж тэмдэг илрээгүй хэр нь ээ халдвар тээсэн хүмүүс явж байхыг үгүйсгэх газаргүй. Иймд эрсдэл үргэлж байгаа шүү гэдгийг сануулж буй юм”.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button