НИЙГЭМ

Асашёорюү: Хөл хориогоо нэр төртэй биелүүлсэн шүү

Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирээд 21 хоног тусгаарлагдсан. Түүний тусгаарлалтын хугацаа өнөөдөр дуусаж байна.

Тэгвэл аварга Д.Дагвадорж өөрийн нүүр хуудсандаа, “Хоёр улс дамнасан хөл хорио маань дууслаа. Гэрийн хорио гэснээс энэ насандаа хоёр удаа гэрийн хорионд орж үздэг, бас л дурсамжтай. Эхнийх нь пиналти хөл бөмбөг тоглосон хэргээр, дараагийнх нь ковид-19. За за, хөл хориогоо нэр төртэй биелүүлсэн шүү. Аан тийм, удахгүй болох агуу эх орны дайны ялалтын баярын мэнд хүргэе” гэж бичжээ.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сумо барилдахын хувьд бол мундагаа. Хүн чанар, жудагын хувьд бол авах юм байхгүй ээ.

Холбоотой мэдээ

Back to top button