НИЙГЭМ
Өнөө орой Н.Ононбатын багаас эдгээр оролцогчид өрсөлдөнө

Өнөөдөр буюу тавдугаар сарын 10-ны орой 20.00 цагаас The Voice of Mongolia шоу нэвтрүүлгийн Knock out шатны дугаар үзэгчдэд хүрнэ. Энэ дугаарт Н.Ононбат дасгалжуулагчийн багийн таван оролцогч өрсөлдөж, хоёр нь дараагийн шатанд үлдэх юм.
Тэгвэл өнөө оройны дугаарт Э.Анударь, М.Саранмарал, Б.Биндэрьяа, Д.Цолмон, О.Азбаяр нар хүч үзэх нь. Сонирхуулж хэлэхэд М.Саранмарал нь Д.Болд дасгалжуулагчийн багаас хасагдсан ч, “шүүрэгдэж” Н.Ононбатын багт орсон билээ.
Х.ЭРХЭС









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.