НИЙГЭМ

Наадмын өдрүүдэд 40 хүүхэд мориноос унажээ

Цагдаагийн байгууллагаас баяр наадмын өдрүүдэд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран ажиллаж 2019.07.10-ны өдөр Хүй долоон худаг орчим төөрсөн 4, 2019.07.11-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн орчим төөрсөн 30, "Эх орноо магтан дуулья" үдшийн цэнгүүний үеэр 12, Хүй долоон худаг орчим 24, 2019.07.12-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн орчим төөрсөн 10, Эх орноо магтан дуулья үдшийн цэнгүүний үеэр 15, Хүй долоон худаг орчим 4, нийт 2-12 насны 99 хүүхэд төөрснийг эцэг, эхчүүдэд хүлээлгэн өгч ажиллаа.

Төөрсөн хүүхдүүдийг явуулын "Хүүхдийн түр хамгаалах байр"-нд хоол, ундаар үйлчилж, тайвшруулах, эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгөх, үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг, эхийн утасны дугаар бүхий бугуйвч тараах, Наадмын зохион байгуулах Комисстой хамтран узелээр сэрэмжлүүлэг, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зөвлөмж, голын эрэг дагуу алба хаагчдыг томилон амарч зугаалж буй иргэдэд хүүхдийн аюулгүй байдалд онцгой анхаарах, усанд осолдсон үед анхан шатны тусламж хэрхэн үзүүлэх талаар зөвлөмж, мэдээллийг тус тус хүргэж ажиллаа.

Баяр наадмын 3 өдрийн байдлаар Хүй долоон худагт нийт 40 хүүхэд хурдан мориноос унаж, үүнээс шаардлагатай 3 хүүхдэд эмнэлэгийн тусламж үзүүлжээ. Хамтран ажилласан, дэмжлэг үзүүлсэн байгууллага, иргэд, олон нийтдээ талархал илэрхийлье хэмээн Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button