Нийгмийн

Согтуурсан үедээ орон сууцны дөрвөн давхраас унажээ

Сүүлийн үед зөвхөн бага насны хүүхэд гэлтгүй, нас биед хүрсэн хүмүүс хүртэл тодорхой бус шалтгааны улмаас амьдарч буй байр, хэвтэж буй эмнэлгийнхээ цонхоор үсрэх зэргээр эрдэнэт амиа золих, эрсдэлд оруулсаар буй нь харамсалтай.

Тэгвэл өчигдөр /2020.06.16/ цагдаагийн 102 тусгай дугаарын утсанд "орон сууцны дөрвөн давхрын цонхноос хүн уналаа” хэмээх дуудлага иржээ.Улмаар цагдаагийн алба хаагчид мэдээллийн дагуу шалгахад, СБД-ийн долдугаар хороонд байрлах нэгэн байрны дөрөвдүгээр давхрын цонхоор 45 настай эмэгтэй Г.О орны даавуу унжуулан буух үедээ унаж, гэмтэл авсан байна.

Тухайн үед дуудлагаар очсон түргэний эмчийн хэлж буйгаар эмэгтэй унах үедээ хоёрдугаар давхрын тагтны зөөлөн дээвэр дээр унасан тул ноцтой бэртэл аваагүй, зөөлөн эдийн гэмтэл авсан байж болзошгүй байдалтай ГССҮТ-д хүргэгдсэн гэлээ. Гэвч тухайн эмэгтэйд зөвхөн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж, ГССҮТ-д хүргэсэн учраас нарийн шинжилгээ, үзлэгээр тогтоогдох дотуур бэртэл авсан байхыг үгүйсгэхгүй хэмээсэн юм.

Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн эмэгтэй архины хамааралтай бөгөөд, үргэлж согтуу явж байгаа нь харагддаг гэв. Мөн эл хэрэг болохын өмнө Г.О нь гэртээ гаднаасаа цоожлуулсан байсан учир гарахын тулд тагтаараа орны даавуу унжуулан буух үедээ хөл алдаж ийн унасан аж.

Цагдаагийн байгууллагын урьдчилсан үзлэгээр ч мөн тухайн эмэгтэй архи, согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Өдгөө эл хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Иймд иргэд хол хорио тогтоосон эдгээр өдрүүдэд гэртээ болон гудамж, талбайд архидан согтуурахгүй байх, улмаар өөрийн болоод хайртай хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй эрсдлээс сэргийлээрэй.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
эДамдины Сүхбаатар
эДамдины Сүхбаатар
7 сар 2, 2020 13:57

Монголчуудыг архинд живүүлсэн үхэж д�##�д орсон ардчилсан намынханд ял тулгаж устгах цаг болжээ.

Холбоотой мэдээ

Back to top button