УРЛАГ
“Эр хүн шиг эр хүн бай”
Шинэ, залуу уран бүтээлч ThunderZ-ийн “Эр хүн шиг эр хүн бай” уран бүтээл зургаадугаар сарын 20-нд цацагдлаа. Нийгмийн хариуцлагатай, үлгэр дуурайлч түүний энэ уран бүтээл эрчүүдийн хүлээх үүрэг хариуцлагын тухай сэдвийг хөнджээ.
ThunderZ энэ тухайгаа:
“Энэ дуу нь зөвхөн хүчирхийллийн эсрэг дуу биш.
Ээж аавтайгаа хогийн харьцдаг, найз нөхдөө муулж явдаг, эмэгтэй хүнд уураа гаргадаг, хариуцлага хүлээх чадваргүй, хүндлэл гэж мэдэхгүй, ухамсар дорой бүх насанд хүрсэн эр хүйстэй хүмүүст хандаж бичив.
Том булчинтай,том машинтай,том дуутай байгаад эр хүн болдог юм биш.
Хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээж
Хэлсэн үгэндээ эзэн болж
Хэцүү байна гэж гоншигнож суулгүй
Хэний хүү гэдгээ харуулж хийморьтой явсан нь эр хүн” хэмээн бичжээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мундаг хөөрхөн хүү шүү. Нийгэмд зөв уур амьсг�##�, хандлага гаргадаг зөв уран бүтээлч. Амжилт хүсье. Улам ихийг бүтээгэээй.
Үнэхээр л шинэ цагийн Чойном юм даа