НИЙГЭМ

Ц.Нямбаяр: Наадмын үеэр, ой хээрийн долоон түймэр гарснаас зургаа нь унтраагүй байна

Онцгой байдлын байгууллагаас баяр, амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан тухай болон үер, усны осол, ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар нэгдсэн мэдээлэл хийлээ.

Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Дуламсүрэн:

Үндэсний их баяр наадмын үеэр ОБЕГ-ын алба хаагчид албаны өндөржүүлсэн бэлэн байдалд, долоодугаар сарын 10-ны өдрөөс 15-ны өдөрт ирэгдийг авран хамгаалах, гамшиг ослоос урьдчилан сэргийлж ажиллаа.

Нийтдээ Төв, орон нутгийн ОБГ-ын 5270 албан хаагч ажиллаж, аюулын зэргийн ослын 34, гал түймрийн 18, ой хээрийн түймрийн долоон дуудлагар буюу нийтдээ 59 дуудлага хүлээн авч ажилласан байна. 28 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлж, ирэгдийн аюулгүй байдлыг хамгаалсан.

Зуны улиралд ОБЕГ-т ирдэг ихэнх дуудлагын 90 орчим хувийг үер усны аюулгүй байдал, усны ослын дуудлага эзэлдэг. Баяр наадмын тав хоногийн хугацаанд усархаг, аадар бороо ихэнх нутгаар орж, голуудын усны түвшин эрс нэмэгдсэн.

Амралт, аялал жуулчлалаар явж байгаа ирэгд маань санамсар болгоомжгүй байснаас баяр наадмын үед 15 хүн гол усанд осолдож амь насаа алдсан харамсалтай тоо байна. Тиймээс усны түвшин дээшилсэн энэ үед амарч зугаалахдаа го, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байгаа билээ.  Эцэг эхчүүдийн хараа хяналт, анхаарал болгоомж сул байгаагаас болж бага насны хүүхэд гол, усанд осолдох тохиолдол байна. Саяны 15 тохиолдлын 12 нь том хүн, үлдсэн гурав нь бага насны хүүхэд байгаа. Иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орж байна, гол руу машинаа угааж байгаад хөл алдах зэргээр харамсалтай байдлаар амь насаа алдаж байна.

Ойрын өдрүүдэд усархаг бороо орж, гол ус үерлэсэн байгаа тул иргэдийг анхаарал болгоомжтой байхыг дахин сануулж байна. Нийслэлд 9 дэх жилдээ завьт эргүүлийг ажиллуулж байна.

Мөн хөдөө хол замд гарах гэж байгаа бол автомашины бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, баталгаатай гүүр, гармаар зорчих, бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа өндөрсгөнө үү.

Усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд сэрэмжлүүлэг зурвас илгээх, усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээг байршуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлдэг. Энэ төрлийн осол гарахад иргэдийн өөрсдийн анхаарал болгоомж, хайхрамжгүй байдал нөлөөлж байна.

Гал түймэр тэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр:

Өнгөрсөн өдрүүдэд хур тунадас зарим газруудад түр зуурын хүчтэй бороо орсон. Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумын нутгаар хэт хуурайшилтай байснаас, баяр наадмын үеэр, ой хээрийн долоон түймэр гарсан. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд дөрөв, Мандал суманд нэг, Алтанбулаг суманд нэг нийтдээ зургаан ойн түймэр дээр ОБЕГ-ын албан хаагчид ажиллаж байна. Эдгээр түймэр гарч байгаа газруудад хур тунадас орохгүй, хуурайшилт ихтэй нөхцөл байдалтай байгаа учраас, түймэр унтраах ажиллагаа 11-ны өдрөөс өнөөдрийг хүртэл тав дахь өдрөө үргэлжилж байна. Ерөө сумын нутаг Атаа голын энгэрт гарсан түймэр дээр үндэсний аврах бригадаас нэмэлт хүн хүч илгээхээр ажиллаж байна. Дээрх түймрийн голомтон дээр аврах ангийн 101 албан хаагч үүргээ гүйцэтгэж байгаа. Нэмэлтээр Дархан-Уул аймгийн алба хаагчид түймэр гарсан газар ажиллаж байна. Газрын саадаас шалтгаалан машин техник хүрэхгүй байгаа тул явганаар очиж түймрийг унтрааж байна. Ард иргэдийг улсын ногоон бүс болох Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймаг зэрэг ойн сан бүхий газруудаар аялж, зугаалахдаа ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.” гэлээ.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie

Everyday Viagra Dosage Cialis Non Prescription Generic Cialis [url=http://cialibuy.com]cialis vs viagra[/url] Zentel Visa Accepted By Money Order Without Perscription Levitra Bayer 5mg

Холбоотой мэдээ

Back to top button