НИЙГЭМ

Тусгаарлах байрыг нэмэгдүүлж, иргэдээ татан авах ажлыг эрчимжүүлнэ

Улсын Онцгой комиссын 26 дугаар ээлжит хурал боллоо.

Засгийн газар байгуулагдаж, УОК-ын бүрэлдэхүүн шинэчлэгсэнтэй холбогдуулан хурлын эхэнд коронавируст халдварт цар тахлын нөхцөл байдал, гадаад улс орнуудаас иргэдээ татан авч буй ажиллагааны явц, тарваган тахал өвчин,  үер усний гамшгийн байдлын талаар тус тус мэдээлэл сонсож, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Ховд аймгийн Цэцэг, Жаргалант сумдад гарсан тарваган тахалтай холбогдуулан тавьсан  хорио цээрийг үргэлжүүлж, орон даяар ард иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж ажиллахыг үүрэг болгов.  Ус, цаг орчны шинжилгээний газраас өгч буй урьдчилсан мэдээгээр 7, 8 дугаар сард хур бороо элбэг байхыг анхаарч, холбогдох байгууллагууд байнгын бэлэн байдалд ажиллаж, ард иргэдийг мэдээллээр тогтмол хангахыг анхаарууллаа. Нийслэлд автозам, гудамж талбай дахь ус зайлуулах хоолойнуудын цэвэрлэгээ, арчилгааг нэгдсэн зохион байгуулалтаар хийж, шинээр барих шаардлагатай ус зайлуулах суваг, үерийн далангийн нэгдсэн зураг төслийг боловсруулж дараагийн хуралд танилцуулж шийдвэрлүүлэхийг НЗДТГ-ын холбогдох албан тушаалтнуудад даалгав.

Монгол Улс сард дунджаар 2400 гаруй хүнийг тусгаарлах байранд байршуулж байгаа бөгөөд энэ сард 11 удаагийн захиалгат нислэгээр 3000 гаруй иргэнээ татан авахаар ажиллаж байна.

2020 оны нэгдүгээр сарын 28-аас хойш дэлхийн 44 улсаас 12,853  иргэнийг татан авсан байна.

Одоо дэлхийн 55 улсад байгаа 9854 иргэн тухайн улс дахь төлөөлөгчийн газруудаараа дамжуулан эх орондоо ирэх хүсэлт гаргажээ.

Иймд эдгээр иргэдээ бүгдийг татан авахын тулд татан авах ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарч, тусгаарлах байрны хүчин чадлыг нэмэгдүүлж, зочид буудал, амралт үйлчилгээний газруудыг дайчлан ажиллуулах нөхцөл боломжийг судлахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочны индер
Зочны индер

шинэхэн Шадар сайд маань ч ажилдаа шуурхай орж байна шүү.Ажлын амжилт хүсье

zochin1
zochin1

Засгийн газар зөв шийдвэр гаргажээ. Яаралтай иргэдээ татах ажиллагаанд шадар сайддаа амжилт хүсье.

зочиннн
зочиннн

Содбаатар сайддаа ажлын амжилт хүсье. Гадаадад байгаа иргэдээ хурдан татаж авч ирээрэй

Монгол
Монгол

Шинэ ЗГ маань мэргэжлийн гишүүдээр багаа  бүрдүүлж чаджээ. Зөв шийдэл байна

зочиннн
зочиннн

Гадаадад байгаа иргэдээ татах ажлыг хурдан шийдвэрлээрэй Содбаатар сайдаа. Ажлын амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button