Нийгмийн

Согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн голд живж, амиа алджээ

Хэнтий аймгийн Галшар сумын Буянтбулаг багийн /аймгийн төвөөс урд зүгт 145 км-т, сумын төвд/ Тус сумын харьяат иргэн Э /46 настай, эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн/ Баруун голд живсэн тухай дуудлага 2020.07.26-ны өдрийн 15:35 цагт Онцгой байдлын албанд иржээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 17:45 цагт “Баруун гол”-оос баруун зүгт 6 км-т “Буянтбулаг Баруун-Адаг” гэдэг газраас иргэн Э-ийн цогцсыг олж, эмнэлгийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур бороо ихтэй, гол нуурууд үерийн түвшинг давсан тул иргэд, олон нийт

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, хувийн аюулгүй байдлаа сайтар хангах,
  • Аялж зугаалж, амарч яваа иргэд гол, ус, үерийн аюулаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Гол, ус гатлахдаа баталгаатай зам, гарцаар гарах зэргээр өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button