А.Адьяасүрэн: Тойрогтоо очлоо, зүрх зүсэгдлээ

Өнөөдөр /2020.10.02/ УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдааны үеэр гишүүн А.Адьяасүрэн Шадар сайд Я.Содбаатар, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас дараах асуултыг асуулаа.
“Саяхан тойрогтоо очиж, нөхцөл байдалтай танилцаад ирлээ. Ган гачигтай, хүнд байна. Ботготой ингэ өлдөж үхэж байна, зүрх зүсэгдэм байна. Баянхонгор аймагт туслалцаа үзүүлэх тухай ямар төсөв тусгагдсан талаар тодруулмаар байна.
Мөн удахгүй 13 сая малыг экспортод гаргана гэлээ. Үүнд Баянхонгор аймгаас хэдэн мал авах вэ, тодорхой хариулт өгнө үү.
Гуравт нь, 419 айл өрх, 180 мянган мал, 17 сум нутагт оторлож буй. Отроор яваа малчид ойролцоох эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэх гэхэд харьяалал байхгүй гээд буцаах байдал гарсаар байна. Үүнийг хэрхэх вэ. Мөн бэлчээр булаацалдсанаас үүдэн малчдын дунд зөрчил үүсэх асуудал их гарч байна. Үүнд эрх зүйн ямар зохицуулалт хийх вэ?”
Асуултад Х.Нямбаатар, “Гишүүний хөндөж буй сэдэв үнэн. Саяхан гэхэд Хөвсгөл аймагт ийм шалтгаантай онц ноцтой гэмт хэрэг гарсан. Цаашлаад амиа хорлох гэмт хэрэг ч их гарах боллоо. Шалтгаан нь нөгөө л бэлчээр булаацалдсан гэх асуудал. Үүн дээр ямар бодлого барьж байгаа вэ гэж гишүүн асуулаа.
Бид өнгөрөгч онд малын хулгайн гэмт хэргийн тухай хуулийг өөрчилсөн. Ингээд судалгаагаар уг төрлийн гэмт хэргийг буурсан гэж үзсэн. Ер нь Засгийн газар дээр бэлчээрийн асуудлыг боловсронгуй болгох шаардлага нэгэнт бий болчихлоо. Тариалангийн бүс нутгаас малыг гаргах асуудлыг ярья. Цаашлаад малын бэлчээрийг төрөлжүүлэх, эдэлбэр газрын хэмжээ хязгаарыг хуульчлах асуудлыг ярина” гэлээ.
Харин Я.Содбаатар, “Баянхонгор аймгийн засаг дарга хоёр удаа ирж, холбогдох хүмүүстэй уулзаж, нөхцөл байдлыг танилцуулсан. Засгийн газрын зүгээс Баянхонгор болон ижил нөхцөлтэй аймгуудад анхаарал хандуулж байна. Отрын бүсийн зураглалыг нэг бүрчлэн гаргасан.
Мөн отрын малчид эрүүл мэндийн үйлчилгээг очсон газраасаа авна гэсэн тогтоол гарсан байгаа. Орон нутгийн сонгуулийн дараа үүний хэрэгжилтийг хангах, хяналт тавих ажлуудыг эрчимжүүлнэ.
Өвс, тэжээл бэлтгэх чиглэлээр Баянхонгор аймагт хөрөнгө шийдвэрлэж буй, Тус аймгаас хоёр сая малын мах бэлтгэх болов уу гэж бодож байна. Энэ долоо хоногт хуралдаж, 40 мянган тонн бог малыг экспортлохоор болсон, үүнд Баянхонгор аймаг орж байгаа.
Бэлчээрийн менежмэнтийн асуудлаар Газрын шинэтгэлийн үндэсний хороо ажиллаж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулна. Малын тоо толгой эрс өсөж, бэлчээрийн даац нэмэгдэж буй тул ХХАХҮЯ, СЯ албан татвар тогтоох хуулийн өргөн барьсан” гэсэн юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ордон дотроо тэгэх гэж байгаа ингэх гэж байгаа гэж ярьж суусаар байтал үхээд дуусч байна дөө
Ер нь малын хөлийн татвар авсан нь дээр шүү . Татвараар нь олон асуудал шийдэж болно доо . Мал цөөхөн малчидыг маллуулж , ган зуд болвол , татварын мөнгөөр өвс тэжээл эм тариа нүүдэл хийх зардал гаргах , худаг ус гаргах гээд олон асуудал шийдэж болно шүү .
Энэ Ганбаатрын найз охин мөн үү кк.
Мөнөө мөнөө ккк
Манай намын нийгмийн хонгор
Бор зүрхээрээ бизнэс хийж явсан хүн гэсэндээ амьдралтай юм ярьжээ. Гишүүн хүн ийм л байх ёстой. Сонгогчдынхоо эрх ашгийг ярихгүй өөр юу ярих вэ.
1.Ямааны тоог хязгаарлах.2. Нэг айл хүн амын амын тооноос хамаарч малын тоо толгойг өсгөх буюу нэг айл хэдэн мянган малтай байхыг хориглох! 3. Монгол Улсын иргэн аль ч эмнэлэг төрийн үйлчилгээг байгаа газраасаа авдаг болгож харьяалал шаарддаг жалга довны юмнаас салгах
Малын тоо толгойд хяналт тавьж хязгаар тавьж өгснөөр нэг хүнд өсгөх малын тоог зааж өгснөөр тэгш бус байдал багаар хасагдаж жигд өсөх байдал нэмэгдэх боломжтой гэж харж байна
Зѳв л асуудал тавьсан байна Энэ нэг БУЙ гэдэг үгийг ямар утгаар ямар олон хэлж хэрэглэдэг болоо вэ! Байгаа , хэлэлцсэн , тѳлѳвлѳсѳн гэх мэт үгүүд байсаар байтал
50n say mah eksportnd garga..tegehgui bol nutag belcheer suirlee
Hench oilgoj sonshoorgvi ym yrisan bsn end harin ewteihen zalruulad zasaad niitelsen bh shwdee????
Багахан жүжиглээч. Бас нэг элийрдэг амьтан нэмэгджээ.
Өчигдөр хөдөөнөөс ирлээ Малчид их ядруухан бна лээ Малчид маань бэлчээрийн хомсдолд их орсон бна иймд малийн хөлийн татвар үнэхээр шаардлагтай бна гэж уулзсан малчин бүр ярьж бна