“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн интернэтийн үйлчилгээг танилцуулж байна

“Монголын цахилгаан холбоо” ХК хэрэглэгчиддээ ХЭРЭГЛЭЭНИЙ ХЯЗГААРГҮЙ интернэтийг санал болгож байна. Та өөрийн хэрэгцээ шаардлага болоод сүлжээний байршлаас хамааран ADSL болон өндөр хурдны GPON /шилэн кабель/-ийн үйлчилгээнээс сонгон ашиглах боломжтой. Мөн Интернэт хүрэх боломжгүй алслагдсан сумуудад Wi-Fi технологиор хэрэглэгчдэд интернэт үйлчилгээг хүргэж байгаа билээ. Байгууллага болон иргэд өөрийн албан тасалгаа болон өргөө гэртээ Wi-Fi router тавиулахыг хүсвэл “Монголын цахилгаан холбоо” ХК-н борлуулалтын ажилчидтай холбоо барьж үйлчилгээг авах боломжтой.
Wi-Fi буюу (Утасгүй интернэт үйлчилгээ) гэдэг нь Wi-Fi сүлжээ дэмждэг гар утас, зөөврийн компьютер болон бусад зөөврийн төхөөрөмжүүдийг ашиглан Wi-Fi сүлжээ байгаа аль ч орчинд интернэтэд холбогдох боломжийг олгодог үйлчилгээ юм. Wi-Fi нь орчин үеийн ихэнх компьютер, тоглоом, зөөврийн компьютер, гар утас, хэвлэгч болон бусад тоног төхөөрөмжүүдийг дэмжин ажиллана.
Үйлчилгээний давуу тал:
- 24 цагийн турш Монгол дахь интернэт сүлжээнд 00:00-08:00 цаг хүртэл, харин гадаад интернэт сүлжээнд хурдны хязгааргүй
- Мэргэжлийн инженер,техникийн ажилтнуудын тусламж, зөвлөгөө
- 24 цагийн турш лавлах, мэдээлэл үйлчилгээний төв та бүхэнд үйлчилж байна.
Сүлжээний давуу тал:
- МУ-н 21 аймаг, 300 гаруй сум сууринд манай компанийн сүлжээ хүрсэн
- 24 цагийн тасралтгүй, найдвартай ажиллагаа
- Шилэн кабелийн сүлжээний найдвартай дэд бүтэц
- Холболт суурилуултын чанартай гүйцэтгэл
- 10Gbps багтаамжтай дамжуулах сүлжээ
- Үндсэн төхөөрөмж 1+1 нөөцтэй
- 21 аймаг MIX холбогдсон
- Facebook cache, Google cache сервертэй
Эх сурвалж: http://www.telecommongolia.mn/
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.