ДЭЛХИЙ

Нагорный-Карабахын асуудал үргэлжилсээр

Өнгөрсөн лхагва гарагийн өдөр (2020.10.14)  Армени улсын ерөнхий сайд Никол Пашинян, Нагорный-Карабахд болж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас цэргийн хүч нь их хохирол амссан гэж хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ, “Уг мөргөлдөөний улмаас хохирсон бүх хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье. Та бүгдийн зовлон бол миний зовлон... Бид ялах ёстой, бид амьдрах эрхтэй” гэжээ. Харин Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев мөн лхагва гарагийн өдөр (2020.10.14) хэлэхдээ, “Арменийн тал бидний эзэмшдэг газрын тос дамжуулах хоолойнуудад заналхийлж байна. Хэрвээ тэд хоолойнуудыг эзлэх оролдлого хийх юм бол бид хүндээр хариу барих болно” гэжээ

Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагийн өдөр (2020.10.10) Армени Азербайжан хоёр улсын дипломатчид Москвад уулзалдан, түр хугацаанд гал зогсоох талаар тохиролцсон билээ. Гэвч уг тохиролцоонд хүрээд төд удалгүй хоёр тал бие биенийгээ гал нээсэн хэрэгт буруутгаж нөхцөл байдал буцаад хүнд болсон. Армени Азербайжан хоёр 1980-1990 оны эхэн үе хүртэл Нагорный-Карабахын бүс нутгийн асуудлаар дайтаж байсан бөгөөд 1994 онд гал зогсоох тохиролцоонд хүрж байсан байна.

                                                                                                       Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button