Нийгмийн

Б.Жавхлан: Цар тахал хүндэрвэл иргэдийн орлогыг хүүхдийн мөнгөөр тэтгэнэ

УИХ-ын чуулганы цахим хуралдаан эхэллээ. Хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг батлах юм. Хурлын үеэр Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ–ын гишүүн М.Оюунчимэгийн асуултад:

"Засгийн газраас оруулж ирсэн ирэх оны төсвийг онцгой цаг үед батлах гэж байна. Ирэх оны төсвийг хэрэв эрсдэл учирвал гэсэн нөхцөлтэйгөөр боловсруулсан гэж бодож байна. Хэрэв цар тахлын нөхцөл даамжирвал, иргэдийн орлогыг хүүхдийн мөнгөөр тэтгэхээр  870 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд суулгасан. Үүнийг УИХ-аас ч гэсэн хэвээр нь баталж байна. Тодорхой хэмжээгээр эрсдэлийг тооцоолсон төсөв болсон” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button