Нийгмийн

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоочдсон 70 зөрчил илэрчээ

Амралтын өдрүүдэд ноцтой зам тээврийн осол хэрэг бүртгэгдээгүй бөгөөд зам тээврийн ослын шинжтэй 226 дуудлага, мэдээллийг хүлээн авч шалгалтын ажиллагаа явуулжээ.

Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд зургаан хүн гэмтсэн байна.

Гэмтэж бэртсэн хүний гурав нь жолооч байсан бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцон хоёр иргэн автомашинд мөргүүлжээ. Нийт гэмтсэн хүний дөрөв нь хүүхэд бөгөөд зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байхдаа гэмтэж бэртсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу арга хэмжээ тооцсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button