ТАХАЛ БА ЭДИЙН ЗАСАГ: Дэлхийн улсууд тахлын үеэр иргэд, ААН-үүддээ ЯМАР ТУСЛАМЖ үзүүлсэн бэ

2019 оны арванхоёрдугаар сар, дэлхий даяар шинэ оноо угтах мөчийг хүлээж, ирэх оныг сайхан бүхнээр дүүрэг байг гэсэн хүсэл өвөртлөн хуучин оноо үдэж байх өдөр хоногуудад БНХАУ-ын Ухань хотод анагаах ухааны түүхэнд тохиолдож байгаагүй үл мэдэгдэх уушгины хатгалгаа өвчний хэд хэдэн голомт бүртгэгдсэн. Төд удалгүй 2020 оныг бүхэлд нь "удирдах” шинэ төрлийн коронавирусийг илрүүлсэн билээ.
2020.01.13 - БНХАУ-ын нутаг дэвсгэрээс гадна, анх удаа Тайландад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдэв.
2020.03.11 - ДЭМБ “КОВИД-19”-ийг цар тахал хэмжээнд дэгдлээ хэмээн зарлав.
Цар тахал дэгдэж эхэлсэн даруйдаа дэлхийн эдийн засгийг атгаж эхэлсэн юм. Дэлхийн Банкнаас
- Нэг хүнд ноогдох орлого ихэнх улсуудад 1870 оноос хойш үзэгдээгүй хэмжээгээр багасна
- Өндөр хөгжсөн улсуудын эдийн засгууд 7 хувиар буурна
- Дэлхийн бүх бүсүүд тодорхой хэмжээнд эдийн засгийн уналтад өртөнө
- Өмнөд Ази 2.7 хувь, Өмнөд Сахар орчмын Африкын улсууд 2.8 хувь, Ойрх Дорнод болон Хойд Африк 4.2 хувь, Европ болон Төв Ази 4.7 хувь, Латин Америкын улсууд 7.2 хувийн эдийн засгийн уналт амсана гэсэн тооцоолол гаргасан байдаг.
Тэгвэл энэ дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн уналтын үеэр улсууд ард иргэд, ААН-үүдийнхээ орлогыг дэмжих чиглэлд ямар арга хэмжээ авсантай танилцъя.
АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС

Дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ-ын 116 дахь Конгресс цар тахлын үед ард иргэддээ зориулж 2.2 их наяд ам.долларын төсөв баталсан. Үүнээс 300 тэрбумыг нь иргэддээ шууд мөнгөн тусламжаар (Ганц бие насанд хүрэгчид 1200 ам.доллар, хүүхэдтэй гэр бүлүүд илүү ихийг), 260 тэрбумыг ажилгүйдлийн тэтгэмжид, 350 тэрбумыг жижиг дунд бизнесийн эрхлэгчдийн дэмжлэгт (669 тэрбум доллар болгож нэмсэн), 500 тэрбумыг томоохон корпорациудад, 339.8 тэрбум долларыг муж болон орон нутгийн засаг захиргаанд зарцуулахаар төсөвлөсөн юм.
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛС

ХБНГУ-ын засгийн газар цар тахлын анхны давалгааны үед ард иргэддээ тусламж болгохоор тусламжийн сандаа 750 тэрбум еврог төсөвлөсөн. Үүнээс 50 тэрбум еврог жижиг дунд бизнес эрхлэгчдэд болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд буцалтгүй тусламж болгон олгожээ.
Мөн бага хүүтэй зээлийг компаниудад олгосноор ард иргэдээ төлбөрийн чадваргүй болохоос сэргийлж чадсан байна. Германы засгийн газрын авсан арга хэмжээ дор хаяж 30 мянган ААН-ийг хаалгаа барихаас сэргийлсэн гэж тооцолж байгаа аж.
ИХ БРИТАНИ

Английн засгийн газар эдийн засгаа дэмжихэд зориулж 330 тербум фунт стерлинг төсөвлөсөн. Үүнээс жижиг дунд бизнесүүдэд 10-15 мянган фунт стерлингийн буцалтгүй тусламж олгосон байна. Сангийн сайд Риши Сунак цалин хөлсөө тавих эсвэл түрээсийн мөнгөө төлөхөд хүндрэлтэй байгаа бизнесүүд хүүгийн уян хатан нөхцөлтэй зээл авах боломжийг бий болгожээ.
КАНАД

Канадын засгийн газар ард иргэддээ зориулж 75 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр болсон. Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн дөрвөн сарын турш хоёр мянган канад долларыг “КОВИД-19”-ийн улмаас ажлаа алдсан хүмүүст өгчээ. Иргэд тусламж авах маягтаа бөглөснөөс арван хоногийн дараа мөнгөө хүлээж авч эхэлсэн байна.
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэдийнхээ орлого олдог ажлыг нь хямр�##�аас сэргийлж дэмжижээ, манайх шиг өрх бүрд т�##�хны мөнгө зүгээр тараая гээгүй байна.
Evropiin xolboo tsar taxal exelsenees exleed 3udaa jijig dund bizness erxlegchid, xuviaraa xodolmor erxlegchid,soel yilchilgeenii gazruudiig ediin zasgaa unagaaxgyin tuld ixeexen xemjeenii mongiig tolovloj Evropiin xolbooniixoo ulsuudad xuvaaj xuvaarilsan.Belgi uls gexed daraaxi mongoo bizness erxlegchdedee erxelj baigaa biznessees shaltgaalj sariin 2500€-5000€ onoodriig xyrtel xuvaarilj baina.Mon covidoos bolj ajilgyi bolson irgeddee ajilgyidliin mongiig xuvaarilj ted tsalingiinxaa 70% iig avch baina.Tuslamjiin mongo yag l zartsuulagdax estoi zyildee zov zartsuulagddag bogood zartsuulaltand tavigddag xyanalt ni xyrtel changa Evropiin xolboo ergeed tuslamj tygeesen ulsuudaa mongiig Covidiin esreg avax byx arga xemjeend zartsuulsan ygyig shalgaj baina.
ийм л байна гэтэл манай Эргүүнүүд яаж байна Иргэд ээ улам Ядууруулах замруу түлхэж байна