НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Элэгний B вирусын вакцин хийж буй ЕСӨН ЦЭГИЙН БАЙРШИЛ

Элэгний В вирусийн эсрэг вакциныг нийслэлийн есөн дүүргийн дархлаажуулалтын цэгүүдэд хийж эхэлснээр долоо хоногтоо 300 хүн вакцин хийлгэж байсан бол 1,800 болж даруй зургаа дахин нэмэгдсэн тухай Эрүүл мэндийн яам мэдээллээ.

Хэрвээ та В, С вирустэй эсэхээ мэдэхгүй байгаа бол харьяа сум болон өрхийн эмнэлэг дээрээ очиж илрүүлэг шинжилгээнд хамрагдаад вирус илрээгүй бол В вирусийн эсрэг вакцин хийлгээрэй.

  • Есөн дүүргийн дархлаажуулалтын цэгт:
  • Баянзүрх дүүрэг: 10-р төв,
  • Баянгол дүүрэг: ЭМТ-ийн 3-р байр, Ахмад хүүхдийн эмнэлэг,
  • Чингэлтэй дүүрэг: Хайлаастын хүүхдийн амбулатори,
  • Сонгинохайрхан дүүрэг: Эрүүл мэндийн төв,
  • Сүхбаатар дүүрэг: Эрүүл мэндийн төв,
  • Хан-Уул дүүрэг: Эрүүл мэндийн төв,
  • Налайх дүүрэг: Эрүүл мэндийн төв,
  • Багануур дүүрэг: Эрүүл мэндийн төв,
  • Багахангай дүүрэг: Эрүүл мэндийн төвд вакцин хийж байна.

Вакциныг гурван тун хийлгэх бөгөөд нэг тун нь 5,000 төгрөгийн үнэтэй аж. 2000 оноос хойш элэгний В вирусийн эсрэг вакциныг дөнгөж төрсөн нярайд 24 цагийн дотор хийж байгаа бөгөөд вакцины үйлчлэлийн хугацаа хүүхэд бүрийн онцлогоос хамаарч дээд тал нь 15-16 орчим жил байдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button