Нийгмийн

15 хоногийн өмнө сураггүй алга болсон хоёр иргэний цогцсыг олжээ

Энэ сарын 10-ны 16:00 цагт Булган аймгийн Хялганат тосгоноос Улаанбаатар руу явсан хоёр иргэний цогцсыг 15 хоногийн дараа буюу энэ сарын 25-нд олжээ.

Тухайн хоёр иргэн нь 43,44 настай бөгөөд “Сэлэнгэ” амралтын газар барилгын засварын ажил гүйцэтгэж байгаад Улаанбаатар руу хөдөлсөн аж.

Тэдний цогцсыг Хялганат тосгоны төвөөс зүүн зүгт 2 км-т орших Сэлэнгэ голын бетонон гүүр гэдэг газраас олсон байна. Тодруулбал, голын усанд автомашинтайгаа живж нас барсан байжээ. Тэдний цогцсыг өчигдөр 17:40 цагт олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Харин өнөөдөр автомашиныг уснаас татаж гаргахаар ажиллаж байгаа аж.

М.НАМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
баагий
баагий
11 сар 27, 2020 08:26

живж нас барсан байж болзошгүй л юм байна шд. та нар жаахан хамжааргатай бай л даа. цогцос гэж бичих яасан дуртай юм бэ. тэр 18 настай хүү хэлмэгдвэл та нар бас хамсаатан болно шүү. монголын цагдаа хүн амины хэрэг дээр хэвлэл дуудаад, сэжигтнээс яриа авахуулаад байсан түүх ховор. с�##�барынхаа нэр хүндийг бодоорой доо

Зочин
Зочин
11 сар 27, 2020 22:48
Reply to  баагий

????

Холбоотой мэдээ

Back to top button