СПОРТ
Д.Батсүмбэрэл LFA холбооны аваргын төлөө хүч сориод ялагдав

Монголын холимог тулааны шилдэг тамирчдын нэг, MGL-1 холбооны гурван удаагийн аварга, АНУ-ын “Dragon House” холбооны аварга, Хилийн цэргийн 0303 дугаар тусгай салбарын хошууч, Zorky’s MMA багийн тамирчин Дагвадоржийн Батсүмбэрэл дөнгөж сая LFA холбооны аваргын төлөө тулалдаад ялагдлаа.

Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь Бразилын тулаанч Маякон Мендонка байв. Тэд LFA холбооны 77 кг-ын жинд өрсөлдсөн юм. Бразил эр 24 настай, 188 см өндөр. Ийнхүү тав дараалан яллаа.

175 см өндөр Д.Батсүмбэрэл анх удаа таван үе тулалдсан, цагийн зөрүү сайн гараагүй нь түүний тоглолтод багагүй нөлөөлөх шиг боллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шүүгчийн булхай . манайхны хэлдэг үг