НИЙГЭМ

“ЯГ ОДОО жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе!” уриан дор нэгдэж байна

"Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг дэлхийн 187 улс 1991 оноос өнөөг хүртэл жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нэг уриа, нэгдмэл зорилгын дор тэмдэглэж ирсэн.

Монгол Улс 1997 оноос нэгдэн орсон бөгөөд, энэхүү аян нь охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах зорилготой бөгөөд энэ жил дэлхий нийтээр “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт: ЯГ ОДОО жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе!” уриан дор нэгдэн зохион байгуулж байна.

ХСОАБХЗГазар, Оюуны өмчийн газар зэрэг байгууллагууд энэхүү аянд нэгдэж Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт хүчирхийлэл айдасгүй, амар амгалан орчинг бий болгохын төлөө хамтдаа цахим орчинд мэдлэг, мэдээллээ хуваалцаж нэгдэхийг уриалж байна.

Жендэрт суурилсан хүчирхийлэл нь хүний эрхийн ноцтой зөрчил гэдгийг олон нийтэд таниулах, дуу хоолойгоо нэгтгэж хүн бүр үйлдэл хийхийг анхааруулж, сануулж байна.

#16DAYS #ANTIGBV #ЯГОДОО!

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button