ДЭЛХИЙ

ОХУ: Унтраах шаардлагагүй гэж үзсэн түймрийн хүрээ нэмэгджээ

Жил бүр хавраас намар хүртэл Сибирийн холбооны тойрог ойн түймэрт өртдөг, энэ жил ч мөн дахин түймэрт авсан талаар Regnum агентлаг мэдээллээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр одоогийн байдлаар Красноярск хязгаар болон Эрхүү мужид нөхцөл байдал хамгийн хүнд нөхцөлд байна. Долоодугаар сарын 24-ний өдрийн байдлаар эдгээр бүс нутгуудын 1,3 сая га газар ойн түймэрт өртжээ.

Түймрээс үүдэлтэй утаа энэ хоёр бүс нутаг төдийгүй Хакаси, Алтайн хязгаар, Новосибирск, Омск, Томск мужуудад тархсан талаар Онцгой байдлын яамнаас мэдээлжээ.

Регнум агентлагийн онцолсноор, гал түймэр суурин газрууд болон эдийн засгийн объектуудад хор хөнөөл учруулахгүй, түүнчлэн галыг унтраах зардал нь гал түймэр учруулж болох хохирлоос давна гэж тусгай комисс шийдвэр гаргавал эрх баригчид гал түймэр унтраахгүй байх эрхтэй байдаг гэнэ. Тиймдээ ч энэ нь нөхцөл байдлыг улам дордуулж байгаа аж.

Эдгээр бүс нутгуудад гал түймрээс үүдэлтэй утаа суурин газруудыг хэдийнэ бүрхэж, иргэд тайван амьдрах нөхцөл алдагдсан гэж үзсэн оршин суугчид онц байдал тогтоохыг шаардсан байна. Тодруулбал, Сибирийн нутаг дэвсгэр даяар гарсан гал түймрийн улмаас онц байдал тогтоохыг шаардан Засгийн газар, Ерөнхийлөгч, Эрүүл мэндийн яам, Ойн аж ахуйн яам, Онцгой байдлын яам болон Хөдөө аж ахуйн яаманд хаягласан өргөх бичгийг  долдугаар сарын 24-ний өдөр  олон нийтийн сүлжээнд байршуулжээ.

Өргөх бичигт “Красноярск хотод хүмүүс масктай явж байхад орон нутгийн болон засгийн газрын төлөөлөгчид Сибирьт онц байдал зарлаагүй байна. Онц байдал зарлавал  галын голомтыг унтраах, утаанаас болж хохирсон хүмүүст туслах нэмэлт санхүүжилт, хүн хүчний нөөцөөр хангагдана” хэмээжээ.

С.ХОНГОРЗУЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie

Propecia How To Take Which Family Medications Is Amoxicillin [url=http://cialibuy.com]cialis cheapest online prices[/url] Kamagra Efectos A

Холбоотой мэдээ

Back to top button