Нийгмийн

Б.Солонгоо: “Оюутолгой” төслийг зогсоох нь улсад хохиролтой учир Засгийн газар зөвшөөрөхгүй

"Оюутолгой-н далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонго дараах мэдээллийг өглөө.

"Засгийн газраас "Оюутолгой” төслийг зогсоох тухай байр сууриа илэрхийлээгүй. Гэвч хөрөнгө оруулагч талтай гэрээнд өөрчлөлт оруулах талаар зайлшгүй хэлэлцэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл энэ төсөл Монгол Улсад ашигтай байх ёстой юм. Татварын асуудал нь шийдвэрлэгдэнэ гэж харж байна. Далд уурхайн хувьд "Рио Тинто”-гоос үйл ажиллагааг зогсоох хэмжээнд асуудал илэрхийлээгүй. Төлөвлөгөөгөөр 2021 оны нэгдүгээр сард далд уурхай ашиглалтад орох байсан ч 2022 оны 10 дугаар сар хүртэл хойшилсон. Үүнийгээ дагаад Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын зардал ч нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, энэ нь төслийн үр өгөөжийг бууруулсан.

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал анх төлөвлөсөн хэмжээнээс 1.4 тэрбум ам.доллараар нэмэгдсэн. 5.3 тэрбум ам.доллараар анх төсөвлөсөн. Оюутолгой компанийн үйл ажиллагаа зээлээр явагдаж байсан. Нийт 11 тэрбум ам.долларын зээлтэй компани. “Рио тинто” компани Оюутолгой компанийн менежментийн үйл ажиллагааны чиглэлээр ажилладаг. Менежментийн үйлчилгээний төлбөрт үйл ажиллагаанд зардлаас хувь тооцож төлдөг. Засгийн газраас менежментийн үйлчилгээний төлбөрийг гүйцэтгэлтэй уялдуулах, төлбөрийн хэмжээг багасгах, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах санал тавьсан. Далд уурхайн бүтээн байгуулалтыг зардал ямар шалтгаанаар өссөн талаар хөндлөнгийн шинжээч томилуулах саналыг тавьсан.

Энэ асуудлыг Оюу Толгойн ТУЗ-өөс тусгай хороо байгуулж, Засгийн газраас хоёр, Туркойз Хиллээс хоёр хүн томилогдон, хөндлөнгийн шинжээчийг томилохоор ажиллаж байна. Далд уурхайн бүтээн байгуулалт геологийн хүчин зүйлээс шалтгаалж зардал өссөн байхыг үгүйсгэхгүй. Гэвч төсөлд оролцогч олон талын эргэлзээг арилгах, урт хугацаанд үр ашигтай явуулахад дөхөмтэй гэж үзэн хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар ажиллаж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 13, 2021 19:41

Одоо үлдсэн баялаг үлдээгээд хөөж явуулаа хайран өвөгдийн минь үлдээсэн эрдэнэ хөөж гарга

Зочин
Зочин
1 сар 13, 2021 19:51

Bitgii dongos chi meddeg ymuu ulsad ashiggui bol zogsoohgui yahiin chi yu ym ulsaa boddoggui bas henii gar hel we chi

Zogsoo zogsoo
Zogsoo zogsoo
1 сар 13, 2021 19:52

Bitgii dongos chi meddeg ymuu ulsad ashiggui bol zogsoohgui yahiin chi yu ym ulsaa boddoggui bas henii gar hel we chi

Зочин
Зочин
1 сар 14, 2021 01:04

Энэ идэш уушаа тохируулаагүй улаа мантуу чин юу гэнэв

Зочин
Зочин
1 сар 14, 2021 11:00

Оюутолгойг зогсоочихоор засгийн газар �##�дагд�##�д орохоор тийм их орлого аваад байдаг юмуу. Оюуэрдэнэ худ�##�аа яриад байна гэсэн үгүү.

Nubser
Nubser
1 сар 18, 2021 18:30

Ene hun hen yum bol bas neg mahan tolgoi haanaas garaad irew

Монгол Чингис
Монгол Чингис
1 сар 19, 2021 21:02

Энэ авгай юу мэдэж хуцна вэ? Оюу толгойн теслийг зогсоох нь Монгол улсад маш их ашигтай гэдгийг мэдэхгүй хүн ийм ажил хийж бсйх гэж ашиг сонирхлын зөрчилтэй бас л гадныханд үйлчилсэн авгай бншдээ

Холбоотой мэдээ

Back to top button