НИЙГЭМУЛС ТӨР

Зам тээврийн хөгжлийн төвийг мэргэжлийн бус А.Гылымханаар удирдуулахыг эсэргүүцлээ

Авто замын салбарын ТББ-ын төлөөлөл, үе үеийн замын инженерүүд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлд шаардлага хүргүүллээ.

Энэ үеэр Монголын авто замчин залуучуудын холбооны тэргүүн Н.Мөнхбаясгалан “Замын салбар сүүлийн 20 гаруй жилд томоохон бүтэн байгуулалтыг хийж, 21 аймгийг Улаанбаатр хоттой холбож дууссан.

Сүүлийн үед Засгийн газраас зам барилгын ажилд түлхүү анхаарч зам засвар арчлалтын компаниудын үйл ажиллагааг ор төдий хэмжээнд хэрэгжүүлж ирсэн.

Бидний тавьж байгаа гол шаардлага бол замын чиг үүргийн яам, газруудыг мэргэжлийн бус хүмүүсээр удирдуулдаг болсныг эрс эсэргүүцэж байна.

Өнөөдөр төрийн өмчит авто зам засвар арчлалтын компаниудын 90 шахам хувийг мэргэжлийн бус хүмүүс удирдаж байна.

Мөн Нийслэлийн авто замын газрыг сүүлийн 15 жилийн 80 гаруй хувьд мэргэжлийн бус хүмүүс удирдаж байсан. Одоо ч мэргэжлийн бус хүн удирдаж байна.

Авто замын эрдэм шинжилгээний томоохон байгууллага болох Зам тээврийн хөгжлийн төвийг огт замын мэргэжилгүй, мэргэжлийн бус хүн томилохоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт шийдвэр гарч байгаа юм байна. Тодруулбал Баян-Өлгий аймгийн засаг дарга асан А.Гылымхан гэдэг хүн очих гэж байгаа юм байна. Энэ хүн авто замын салбарт огт ажиллаж байгаагүй. Ямар  туршлага байхгүй.

Одоо байгаа хүнээ чөлөөлөх шаардлагатай бол заавал мэргэжлийн чиг баримжаатай хүнээр солиоч ээ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 20, 2021 11:10

Баян-Өлгий аймгийг сүйрэлд аваачсан аймагтаа хян�##�т тавьж чадаагүй гар Автозамын хөгжлийг тодорхойлох уу болио2

Зочин
Зочин
1 сар 20, 2021 22:34

Дээгүүр доогуур гүйж байгаад УИХ-ын гүшүүн Бадеьлхан томилуулсан байгаа гэж байна бас аминд арчаатай хасаг шүү

Холбоотой мэдээ

Back to top button