Нийгмийн
Ойрын хавьтал 41 иргэн Ховдоос тусгай үүргийн онгоцоор НИЙСЛЭЛД ирнэ
Ховд аймгийн Онцгой комисс мэдээлэл хийж байна.
Онцгой комисс “Энэ сарын 23-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар дунд сургууль дээр 320 иргэнээс шинжилгээ өгсөн. Тэдгээр иргэдийн шинжилгээний хариу 24-нд бүгд сөрөг гарч, 25-нд автобус Ховд аймаг руу хөдөлсөн. Харин Ховд аймгийн Дарви сум руу нэвтрэхийн өмнө түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад хоёр иргэний шинжилгээнээс халдвар илэрсэн. Тухайн хоёр иргэний төрсөн дүүг хамт тусгаарласан. Тухайн автобусаар ирсэн 41 иргэнийг маргааш Улаанбаатар руу тусгай үүргийн онгоцоор явуулахаар боллоо. Халдвар авсан хоёр иргэн ХӨСҮТ-д эмчлүүлж, бусад иргэдийг тусгаарлана. Онгоцны зардлыг улсаас даана” гэв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.