УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томиллоо

УИХ дахь АН-ын бүлгийн авсан нэг цагийн завсарлага дуусаж, Монгол Улсын Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилох тогтоолын төслийг хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэв.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан байсан тул шууд тогтоолын төслийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар эцэслэн томиллоо.

ТОВЧ НАМТАР

Овог нэр: Хурц овогт Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ

Төрсөн он, сар, өдөр: 1980.06.29

Гэр бүл: Ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг

Боловсрол:

  • 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль
  • 2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр
  • 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
  • 2015 онд Харвардын Их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага:

  • 2001 он Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
  • 2002 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хэнтий салбарын захирал
  • 2006 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Бүс хариуцсан Захирал
  • 2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
  • 2009 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2010-2014 он Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч
  • 2011 он Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
  • 2012 он Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Сонгуульт ажил:

  • “JCI Монгол” Үндэсний байгууллагын Эрх зүйн зөвлөх
  • “Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн үүсгэн байгуулагч
  • “Монголын зүрх Хэнтий” төслийн удирдагч

Бүтээл:

  • “Алсын хараа” ном 2005
  • “Азийн хүлэг улс” ном 2015 он

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хариу
Хариу

Сайхан жулдаак байна даа хөөрхий. Сэтгүүлч юм байнаь эдийн засгийг яаж өөд нь татах хүн бэ, мэдлэг �##�га гэж харагдаж байна. Манай улсад өөр хүн байхгүй болсон юм уу?

Иргэн
Иргэн

Аливаа хүний ярих нь хийж бүтээхийн 50% гэдэг, одоо бодитойгоор хийж гүйцэтгэж бүтээх нь үлдлээ!? Ямартай ч зөв хандлагатай зарчимч з�##�уу томилогдож байна гэж найдаж байна!? Амжилт хүсье!?

Зочин
Зочин

Аливаа хүний ярих нь хийж бүтээхийн 50% гэдэг, одоо бодитойгоор хийж гүйцэтгэж бүтээх нь үлдлээ!? Ямартай ч зөв хандлагатай зарчимч з�##�уу томилогдож байна гэж найдаж байна!? Амжилт хүсье!?

Нэргүй
Нэргүй

Аливаа хүний ярих нь хийж бүтээхийн 50% гэдэг, одоо бодитойгоор хийж гүйцэтгэж бүтээх нь үлдлээ!? Ямартай ч зөв хандлагатай зарчимч з�##�уу томилогдож байна гэж найдаж байна!? Амжилт хүсье!?

Зочин
Зочин

...

Ард
Ард

Хүүкийн сэлмийг хуйнаас нь гаргаж Авилга, шударга бусын үндэсийг тас цавчөарай.

Зочин
Зочин

ajliin ajilt husie.sn ajlaarai

Холбоотой мэдээ

Back to top button