Ж.Сүхбаатар: Ерөнхий сайд Засгийн газраа хатуу удирдах ёстой

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа шинэ сайд нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-д танилцууллаа. Улмаар УИХ-ын гишүүнд сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
Одоогийн Ерөнхий сайд үе үеийн Ерөнхий сайдаас хамгийн их эрх мэдэлтэй. Өмнөх Ерөнхий сайдууд ийм хэмжээний эрх эдэлж байгаагүй. Засгийн газар ковидтой тэмцэх, эдийн засгийн хүнд цохилтод орсон айл өрхүүдээ дэмжих хамгийн чухал. Энэ ажил дээр бүх хүч анхаарлаа хандуулах ёстой. Өмнөх Засгийн газар сайн ажилласан. Энэ Засгийн газар хоёр, гуравдугаар сард маш амаргүй болж магадгүй.
УИХ манлайлал үзүүлж ажиллаж байгаа. Шүүхийн хууль дээр Х.Нямбаатар холбирсон байр суурь барьж ажилласан. Ийм байдал хатуу ярина шүү. Эрх зүйн хувьсгалын маш олон хууль байгаа. Ерөнхий сайд Засгийн газраа хатуу удирдах ёстой. Сайн засаг гэдэг бол бүх юм руу орохгүй гол гол асуудлаа л шийдэх ёстой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.