Нийгмийн

Хүүхэд шиг загнуулсан Хуулийн сайд

Өчигдөр шинэ Ерөнхий сайд танхимын сайд нараа Ерөнхийлөгчид бараалхуулсан. Ерөнхийлөгч ч шинэ сайд нарт үүрэг даалгавар, захих захиасаа сайн гэгч нь захиж хэлэхийг сонсож хэсэгтээ л уярав. Гэтэл УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар орж ирэхтэй зэрэгцэн “Яагаад улстөржөөд байна нөхөр минь, би чамайг шүүхэд өгнө” гэсэн нь арай л хэтийдсэн “драм” байлаа. Үүнээс улбаалан нэг хэсэг нь хэдэн өдөр “Х.Нямбаатар Ерөнхийлөгчид хүүхэд шиг загнуулаад гарлаа” гэж байхад нөгөө хэсэг нь “Х.Нямбаатарын зөв. Төр төмбөгөр, ёс ёмбогор шүү дээ” гэсэн нийгмийн талцал бий болов. Өнцөгийг нь харвал Х.Нямбаатарын зөв. Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж байж өөдөөс нь өрвөлзөөд, сарвалзаад байвал лав л ард түмэнд таалагдахгүй. Тэр жудагтай юм. Бас хүлээцтэй юм.
Яг нарийндаа Ерөнхийлөгч маань УИХ-ын чуулган дээр хэлсэн Х.Нямбаатарын үгэнд ингэтлээ ач холбогдол өгсөн юм бол биш. “Монгол Улсын шүүхийн тухай хууль”-ийн гол автор нь Х.Нямбаатар болохоор хатуурхсан гэж улстөрийн хүрээнийхэн шивэр, авир хийх. Үнэний ортой л дүр зураг. Эрх мэдлийг нь хумьж, далласан газар нь ил гарч, далайсан газар нь далд ордог шүүгчдийг өөрөөс нь салгаад шударга шүүхийн институцийг бий болгох эхлэлийг тавьчихаар ямар ч хүн дургүйлхэх нь аргагүй. Х.Нямбаатар нэг өдөр л загнуулаад, зануулаа биз. Харин Монгол Улс, ард түмэнд энэ хууль хичнээн их ач тустайг наад захын хуульч нь хэлээд өгнө.
“Монголын төр зүтгэсэндээ хүндээ хатуу” гэж үг бий. “Улстөр рүү шагайсан л бол сайн нэр хичээж зүүдэггүй” гэж Английн улстөрч өгүүлсэн байдаг. Энэ бүгдийн шүүлтүүр нь цаг хугацаа өөрөө юм. Хэн нэгний татаасаар дээш гараагүй, гарах ч үгүй Хууль зүй, дотоод хэргийн сайд маань аалзны тор шиг сүлжилдсэн бохир улстөрд улстөрчийн торгон мэдрэмж, нарийн ухаанаараа сийлж л яваа. Эрх ашгийг нь хөндөж, эрэмбэ дарааг нь алдуулаад байгаад зарим нэг нь дургүйлхэж түүнийг хэн ч болгохыг хүсдэг. Харин ард түмэн, нийгэм үргэлж үнэний талд зөвийг дэмждэг болохоор түүний талд зогсдог.
Эцэст нь Х.Нямбаатар богино хугацаанд томоохон хуулиудыг шинэчлэн батлуулж, Хууль зүй, дотоод хэргийн яамыг бодлогын хэмжээнд шинэчилж чадсан нь түүнийг дараагийн Засгийн газарт “чанартай үлдсэн” цор ганцаар сайдаар нэрлэхэд хүргэлээ. Тэр жудагтай юм. Жудаг, цадигаа гээлгүй үргэлж шударгын төлөө “шүгэл үлээгээрэй” Х.Нямбаатар сайд аа…

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
1 сар 31, 2021 13:45

үнэний төлөө болгоныг бид дэмжинэ Нямбаатар сайд з�##�уу болохоор хэлэх гэснээ хэлээ биз дээ хуучин хөгшчүүл үг сонсох цаг болсон

Зочин
Зочин
1 сар 31, 2021 13:49

тэнэгт монголын төрд хулгай луйварчид гардаг байхаа. Гийгүүлээд байсан нөхдийг бол мэдэхгүй юм байна

Зочин
Зочин
1 сар 31, 2021 13:56

Ийм хачин б�##�ай юм битгий бич ээ

Нямбаатарт
Нямбаатарт
1 сар 31, 2021 14:01

Нямбаатар бол з�##�уухан хүн гэхэд хорин зантай,попроо нөхөр дөө.Иргэн Навчаатай ч ерөнхийлөгч Баттулгатай зуур�##�даж байдаг явуургүй зуумхай з�##�уу байна лээ.Нэгэн ярилцлага өгсөн нийтлэл дээр Тэмүүжинг,мөн хэд хэдэн хүн муулсан өөрийгөө ихэд бодсон хүн байна лээ.

Зочин
Зочин
1 сар 31, 2021 14:13

Ер нь Нямбаатар хааяа нэг цочроо өгч үг хэлж байхгүй бол болохгүй хүн байна лээ.Өөрийгөө их томд бодчихсон амьтан .хэн ч байсан зарг�##�даж хэрэлдэж байдаг гэдэг үнэн шүү.Үүнийг бичигч Цолмон юунд өмөөрсөн юм бол доо.Нямбаатарыг үнэн худлыг тодортол шүүхэд өгөх нь зөв.Монголчууд давхардсан тоогоор 5сая удаа томруулсан байх юм.Бүр давраад сэтгүүлчдийн ам барих гэж үзэв .За нэг иймэрхүү з�##�уучууд иймэрхүү хуулиуд бол монголын хөгжилд чөдөр тушаа болно доо.Цолмон захи�##�гаар бичихээ боль доо

салбарынхан
салбарынхан
1 сар 31, 2021 14:15

энэ муу цяцга няммамба хэн болчихоод аманд орсныгоо бурдаг байна ш�##�гаад хөөж явуулж шоронд хатаа

ГАНАА
ГАНАА
1 сар 31, 2021 14:41

ЭНЭ АСУУДЛААР ЗОРИГТОЙ ДУУГАРСАН НЬ НЯМБААТАР ОРДНЫХОН БҮГД МЭДЭЖ БАЙГАА МӨРТЛӨӨ СОХОР ДҮЛИИ ХЭЛГҮЙ МЭТ МЭТ ЯВЖ ИРСЭН НЬ НУУЦ БИШ ҮНЭНИИГ ХЭЛЖ БАЙХАД ЮУН ШҮҮХЭД ӨГНӨ ГЭЖ ДОНГОСООД БАЙНА НЭР НҮҮРЭЭ БАРАХИИН Л НЭМЭР ШҮҮДЭЭ ЖЕНКО ГУАЙ НЯБААТАРАА БҮҮ ШАНТАР АРД ТҮМЭН ӨӨРИИНЧИНЬ ТАЛД

Зочин
Зочин
1 сар 31, 2021 15:06

Нямбаатар худлаа гардаа.

Ард
Ард
1 сар 31, 2021 16:12

Монголчуудын эв эеийг бүү эвдрэлцүүл. 30 жил биесээ муудлаа. Хэн юу хожив?

Зочин
Зочин
1 сар 31, 2021 16:18

Тусгаар Монгол улсын ерөнхийлөгчөөс үг сонсох юутай бахарх�##�тай, азтай вэ,

Зочин
Зочин
1 сар 31, 2021 16:20

Nyambaatar shig yum meddeggui, chihdej garj irsen saidtai baihaasaa ichmeeriin. Uel ene ter yum bj ene udaad uuriin kabinetees hasah heregtei bsiin.

Зочин
Зочин
1 сар 31, 2021 17:55

Энэ Нямбаатарын загнах нь байтугай зодож ч болох тэнэг байгаа юм .Энэ нөхрийн батласан хуулиар 3 сая монголчууд давхардсан тоогоор 5 сая удаа торгуулсан байх юм. Харин том акулууд өршөөлийн хуулиар суллагдсан байх юм.Их популист,зуумхай гэдэг үнэн шүү.Барын зулзага бага.дээр нь гэдэг дээ.Ерөнхийлөгчтэй ч Иргэнтэй ч зарг�##�даж марг�##�даж байдаг д�##�даганасан нөхөр байгаа юм.Загнасан бол гайгүй өнгөрч гэж бод.Ер нь өөртэй нь адил шүүхэд өгсөн ч болно шүү дээ

иргзн
иргзн
1 сар 31, 2021 19:37

энэ Сэтгүүлчийнхээр бол Гүтгүүлчихээд тэгээд Инээгээд сууж байх байж л дээ, бичих юм нь олдохгүй Тэнэг Ур чадваргүйгээ харуулж байна дөө

Доржоо
Доржоо
1 сар 31, 2021 21:43

Доромжлуулах тусам 7 бурхан од шиг гял�##�заарай найз минь

Зочин
Зочин
2 сар 1, 2021 11:02

Нямбаатарыг загнах хэрэгтэй худлаа УИХ, Засгийн газрын гишүүн гэхээрээ Намын даргаа өмөөрч төрийн тэргүүнийг худлаа үгээр гүтгэж болохгүй. Үнэн бол Хууль зүйн сайдын хувьд баримт нотолгоо гаргаж байж ингэж ярих хэрэгтэй.

Иргэн
Иргэн
2 сар 1, 2021 12:19

Намбаатар "хамраа сөхөх" шинжтэй з�##�уу харагддаг. Маш богино хугацаанд асар их хөрөнгөжсөн хүн. Их сургуулийн багшаас Сонгинохайрхан дүүрэгт очсоноор л түүний Тэрбумтан болох гараа эхэлсэн. Тэгэхээр дүүрэг, ялангуяа Сонгинохайрхан дүүрэг маш их ц�##�ин пүнлүү олгодог юм биш үү??? Мэдээж хуулийн цоорхойг мэддэг хүн болохоор түүнийг хувийн амьдр�##�даа ашиг хонжоо олоход үнэхээр овжин ашигласан нь харагддаг. Монголд насаараа дүүрэгт ажилласан "ноомой" Дарга, ажилтан ажилчид бол хэзээ ч Намбаатар шиг баяжиж чадахгүй нь ойлгомжтой. Намдаа чамгүй хөрөнгө "шидэж" байж улс төрийнхний хараанд өртөж "дээшээ мацахаа" ч мартаагүй толгой шүү. Мэнгэтэй ахынхаа зөвлөлгөөг дагаад "өөдтэй юм" хийхгүй хүн биш гэж боддог. Турбумтангууд "хүний мөстэй" байдаг гэж үү? Хэн байснаа мартсан хүн ёс суртахуун, жудагтай байх уу?? Намдаа үнэнчээ харуулахын тулд Еөкийг харлуулах гээд өөрөө хэрэгт орчихоогүй. Түүнээс тийм ноцтой зүлийг нууж явсан ХЗДХС уг нь дахин сайдаар ажиллах нт үнэнд нийцэхгүй. Тэгээд ч хуурандаа Хүрэлсүх хэлсэн амандаа хэзээ ч хүрдэггүй учир хэдэн сайд нь үлдлээ. Энэ мэдээллийг бичсэн хүн Ард иргэдийн өмнөөс бичээгүй гэж тооцоорой. Ард түмэн Нямбаатарыг хэзээ ч "сайн" гэж үнэлээгүй, харин огцруулахыг л шаардсан нь үнэн дэг.

Зочин
Зочин
2 сар 1, 2021 17:30

Буруу сэхсэн Нямбаатарт даруулга хэрэгтэй.Их хурлын индэр дээрээс төрийн тэргүүн рүүгээ дайраад байж болохгүй.Энэ бол зориг зүрх шударга явд�##� биш уйваагүй үйлдэл.

Холбоотой мэдээ

Back to top button