НийгмийнНИЙГЭМ

Л.Оюун-Эрдэнэ: Бид амжилтдаа бялуурч болохгүй, алдаанаасаа суралцаад урагшлах ёстой

-Л.Оюун-Эрдэнэ: Газар хөдлөхөд яагаад ЗГ-т мэдэгдээгүй вэ. Хүчний байгууллагынхан мэдээлэлгүй байсан шүү-

Монгол Улсын Ерөнхий сайдаар шинээр томилогдсон Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайдын албын хаших болсон С.Амарсайхан нар яг одоо ОБЕГ-т ажиллаж байна.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бид өөрсдийгөө дайнтай үед ажиллаж, амьдарч байна гэж ойлгож болно. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хоёр сая хүний амь насыг авч одсон анхны тохиолдол бол цар тахал.

Зөвхөн Монгол бус дэлхий даяар хүнд нөхцөлд байна. Энэ дайнд ялах эсэх ОБЕГ-аас хамааралтай. Өнөөдөр би та бүхнийг магтах гэж ирээгүй. Өнгөрсөн хугацаанд, одоогийн ажилдаа дүгнэлт хийх хэрэгтэйг зөвлөх гэж ирлээ. Өвөлжилт хүндэрнэ гэдэг нэг асуудал. Цар тахал бол цогц асуудал гэдэг дээр бид алдаа гаргасан. Тиймээс цогц ажиллах чухал.

УОК, ОБЕГ, эрүүл мэндийн байгууллага хоорондоо уялдаагүй ажилласан. Ажлын арга барил, хандлагаа өөрчлөх зайлшгүй шаардлага байна. Сая газар хөдлөлт болоход яагаад Засгийн газарт мэдэгдээгүй вэ. Өглөө нь генерал руу утасдсан шүү. Хүчний байгууллагынхан мэдээлэлгүй байж байсан шүү. Цар тахлыг бид хөөх бус урьдчилан, сэргийлсэн, угтсан арга хэмжээ авах хэрэгтэй.

Би өдөр бүхэн мэдээлэл авна. Ёс зүйтэй, хүнлэг зайлшгүй шаардлагатай” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
херо
херо
2 сар 1, 2021 13:47

ямар амжилт вэ попуудаа

Холбоотой мэдээ

Back to top button