Шинжилгээний хариугаа хүлээлгүй Завханыг зорьсон иргэнээс коронавирус илэрлээ
Улаанбаатар хотоос орон нутгийн иргэд хот хооронд хөдөлгөөн хийж байгаатай холбогдуулан цар тахлын эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна.
Тодруулбал, өнөөдөр /2021-02-10/ Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд хөдөлгөөн хийж буй иргэн PCR шинжилгээний хариугаа хүлээлгүй нийслэлээс гарч, замд шинжилгээний хариу ЭЕРЭГ гарсан тохиолдол бүртгэгдлээ.
Тухайн иргэн Архангай аймгийн хяналтын постонд ирснийг илрүүлж, аймгийн шуурхай хариу арга хэмжээний баг нэн даруй ажиллаж, тус тохиолдлыг халдвар хамгааллын дэглэмийн дор нийслэл рүү буцаан, ХӨСҮТ-д хүргэх ажлыг зохион байгуулж байна.
Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хот дахь голомтын бүсээс зорчин ирэх иргэдийн тоо нэмэгдсээр байгаа тул иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ баримталж, шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байхыг АОК-оос анхааруулж байна.
Мөн Сар шинийн баярын өдрүүд тохиож буй эдгээр өдрүүдэд иргэн та цахимаар золголт хийж, шагнал урамшууллын баярт мөчөө хуваалцах гэх мэт олноор бөөгнөрөх үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх, хөл хорионы дэглэмээ чанд сахих үүрэгтэй. Шаардлагатай тохиолдолд аймгийн хэмжээнд ТЭГ зогсолт хийх хүртэлх эрсдэл үүсэх магадлалтай тул иргэн бүр өндөр хариуцлагатай байж, хэрэв та голомтын бүсээс ирсэн бол 14 хоногийн гэрийн дэглэмээ хатуу баримтлахыг дахин сануулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Erguu novsh ve bus#ad gai boloh ni bna sh dee
Наад амиа бодсон арчаагүй нөхрөөр бүх зард�##�ыг төлүүлээд дээрээс нь хуулийн арга хэмжээ аваачээ. Наадах нөхөр чинь эрхтэй юм бол эргэн тойрон амьдарч буй монголыг ард түмэн бид бүгд амьдрах эрхтэйг ойлгуулаад өгөөч ээ???
Yaj garaad baigaan bol buun shalgalt hiij gargaj baigaa geegui yumuu?