НИЙГЭМ

Цасанд суусан автомашиныг татаж гарган, дөрвөн хүний амь аварчээ

Онцгой байдлын алба хаагчид Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн ойролцоо “Приус-20” загварын cуудлын автомашин цасанд суусан байсныг татан гаргажээ.

Тухайн автомашинд дөрвөн зорчигч явсан бөгөөд Улаанбаатар хотоос Увс аймгийн Баруунтуруун сумын чиглэлд зорчиж явсан байна.

Тухайн иргэдийн цасанд суусан газар болох ”Аргалантын дөрөлж” нь аймгийн төвөөс хойд зүгт 310 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т байдаг бөгөөд өчигдөр 06:20 цагт цасанд суусан талаарх дуудлага иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 08:30 цагт очиж, тусламж үзүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button