ДЭЛХИЙ
Давсны уусмалыг коронавирусийн вакцин хэмээн худалддаг этгээдийг баривчилжээ

БНХАУ-д хуурамч вакцин борлуулдаг гэмт бүлэглэлийн тэргүүнийг баривчилсан байна.
Уг этгээд өнгөрөгч 2020 оны наймдугаар сараас хойш давсны уусмалыг үйлдвэрийн вакцины адил савлаж, коронавирусийн эсрэг вакцин нэрээр борлуулсаар иржээ. Энэ хугацаанд нийт 58 мянга орчим тунг борлуулж, 18 сая юанийн орлого олсон талаар BBC агентлаг мэдээлжээ.
Мөн 600 хайрцаг хуурамч вакцин Хонг Конгоор дамжин гадаадын улс руу илгээгдсэн бөгөөд чухам аль улс руу очсоныг тодорхойлж чадаагүй байгаа аж.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм болохоор Хятадаас вакцин авч болохгүй шүү.
Хуурамч вакцин монголд ороод ирсэн бхад хэнч гайхахгүй