
Дэлгүүрт тавьсан өрөө төлөхөөр очтол хэн нэгэн таны өмнөөс мэдэгдэлгүй төлчихсөн байвал та яах вэ. Тийм зүйл тохиолдлоо гээд та төсөөл дөө. Мэдээж их баярлана, таны амьдралд тодорхой хэмжээнд дэм болно. Дэлгүүрт төлсөн мөнгөн дүнгээс илүү хямралыг хамтдаа давах гээд тусласан сэтгэл нь юу юунаас илүү үнэ цэнэтэй.

“X ТҮЦ” продакшны жүжигчин С.Батзориг, Н.Баясаа нар “Өрийн дэвтэр” влог хөтлөн, одоогоор гэр хорооллын 80 гаруй айлын дэлгүүрт тавьсан өрийг өмнөөс нь төлөн, тэглэж өгөөд байгаа нь олны талархлыг ихэд хүлээсээр.
Хамгийн сүүлд л гэхэд Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Гурван-Эрдэнэ” дэлгүүрт тавьсан бүх иргэний 2.8 сая төгрөгийн өрийг нь тэглэж өгчээ.
Цар тахлыг хамтдаа давахын тулд бусдад эрвийх дэрвийхээрээ туслаж, боломж бололцооныхоо хэрээр дэм болохын төлөө зүтгэн, үлгэрлэж яваа жүжигчин Н.Баясаатай ярилцлаа.
НЭГ Ч БОЛТУГАЙ АЙЛ ШИНЭ ОНОО ӨРГҮЙ УГТАГ ГЭЖ БОДСОНДОО АНХ ЭХЛҮҮЛСЭН
- С.Батзориг та хоёр хамтрагч, найзууд. “Өрийн дэвтэр” влог хөтлөн, гэр хорооллын иргэдийн дэлгүүрт тавьсан өрийг нь төлж, сайн үйл хийх санаа та хоёрт хэрхэн төрсөн бэ?
-Өнөө цагт цар тахалтай, хөл хориотой хэчнээн хүнд байгаа билээ. Хямрал гэр хорооллын иргэдийн амьдралд илүү их нөлөөлж, хүнд тусаж байгаа. Тиймээс нэг ч болтугай айл шинэ оноо өргүй угтаг гэж бодоод энэ сайн үйлийг оны өмнө эхлүүлсэн юм.
Бусад хүмүүс үзэхэд сонирхолтой байлгах, биднээс санаа аваг гэж бодсондоо “Өрийн дэвтэр” влогийг эхлүүлж, хоорондоо өрсөлдөөд ялагдсан нь айлын өрийг тэглэх санаа төрсөн. Эхний дугаарт би ялагдаад, хоёр айлыг өрийг төлж өгсөн. Тэрнээс хойш таван дугаар хийн, 80 гаруй айлын дэлгүүрт тавьсан өрийг нь тэглэж өгөөд байгаа.
-Анхандаа Шинэ жилээс өмнө хэдэн айлд тусалъя гэж бодсон уу. Цуврал болгоод сайн үйл хийе гэж төлөвлөсөн үү?
-Кино, рекламд тоглоод олсон ашгийнхаа тодорхой хувийг сайн үйлд хандивлая, бусдад тусалъя гэж бид хоёр ярилцдаг байсан юм. Тэгээд үүнийгээ ажил хэрэг болгон, эхний дугаараа хийсэн. Бусдад туслах хэчнээн сайхан билээ. Эхлээд хоёр айлд тусласандаа урамшаад дахиад үргэлжлүүлсэн. Боломжоороо олон айлын өрийг тэглэе, дэм болъё л гэж боддог.
-Сүүлд нэг дэлгүүрт тавьсан бүх иргэний 2.8 сая төгрөгийн өрийг тэглэж өгсөн. Иргэдийн өрийг тэглэж буй мөнгөө та хоёр хувиасаа гаргадаг уу?
-Ер нь эхний дөрвөн дугаар хийхдээ айлуудын өрийг тэглэсэн мөнгөө бид хоёр хувиасаа гаргасан. Мэдээж бид хоёрт тусласан найз нөхөд, ах, дүүс бий.
Бид хоёрт туслах, дэмжих хүсэлтэй хүмүүс Монголоос, гадаадаас холбогдсоор байгаа. Хандив өгье гэсэн хүн бүхнээс хандив аваагүй. Таньдаг, ойр дотнын 10 хүнээс хандив цуглуулж байгаад сүүлд “Гурван-Эрдэнэ” дэлгүүрт өр тавьсан бүх иргэний өрийг тэглэж өглөө. Нийт 70 гаруй иргэн 2.8 сая төгрөгийн өр тавьсан байсан юм.
Бид хоёр дэлгүүрийн эзэнтэй тохиролцон, шууд хоёр сая төгрөг төлөөд бүх иргэний өрийг тэглэсэн. Бид хоёрын влогт оролцож буй хүмүүс ч мөн сайн үйл хийхэд том тус хүргэж байгаа юм шүү. Бүгдэд нь баярлалаа.
ОДООГООР 80 ГАРУЙ АЙЛЫН ГУРВАН САЯ ГАРУЙ ТӨГРӨГИЙГ ӨРИЙГ НЬ ТЭГЛЭЖ ӨГӨӨД БАЙГАА
-Одоогоор нийт хэдэн айлын, хэчнээн төгрөгийн өрийг нь тэглэж өгөөд байгаа вэ?
-80 гаруй айлын гурван сая гаруй төгрөгийн өрийг нь тэглээд байгаа. Бид хоёр аль болох гэр хорооллын захын дэлгүүрийг сонгодог. Ер нь гэр хорооллын иргэдийн дэлгүүрт тавьсан өр харьцангуй бага байдаг юм билээ. Хамгийн их нь хагас сая. 5000 төгрөгийн өртэй айл ч бий. Бид хоёр “Тэд дэх хуудасны тэд дэх айл” гээд шууд санамсаргүй байдлаар сонгоод, таарсан айлынхаа өрийг нь тэглэдэг.
ХАМГИЙН СҮҮЛД НЭГ ДЭЛГҮҮРТ ӨР ТАВЬСАН БҮХ ХҮНИЙ ӨРИЙГ ТӨЛЖ ӨГСӨН

-Та хоёр бусдад туслан, түүгээрээ влог хийгээд цацахаар “Өөрсдийгөө рекламдлаа, бусдад мэдэгдэлгүй тусалсангүй” гэх шүүмжлэл ирэх юм уу?
-Үнэнийг хэлэхэд ийм шүүмжлэл, хандлага их хэцүү. Яг ингэж шүүмжлэх вий гэх болгоомжлол харьцангүй гайгүй байсан. Учир нь бид хоёрын сайн үйлийн, влогийн өнцөг нь өөрсдийгөө рекламдах бус болохоор тэр. Бид хоёр үүгээр дамжуулан өөрсдийгөө рекламдаад яах билээ. Тэгэх шаардлага байхгүй шүү дээ, ний нуугүй хэлэхэд.
Бид хоёр бусдын өрийг тэглэж өгөхдөө анхандаа огт мэдэгддэггүй байсан. Өрөө төлье гээд очиход нь төлчихсөн байвал тухайн хүнд илүү гоё санагдана шүү дээ.
Тэгж байтал влог үзэгчдээс “Тэглэж өгсөн иргэдтэй утсаар холбогдоод сэтгэгдлийг нь хуваалцвал илүү сонирхолтой санагдаж байна” гэсэн санал их ирсэн юм. Тиймээс зарим хүнтэй холбогдон, “Өрийг нь дарчихлаа” гэж хэлдэг болсон. Гэхдээ одоо ч өөрсдийнхөө нэрийг огт хэлдэггүй. Өр тавьсан иргэн бүхний утасны дугаар тухайн дэлгүүрт байдаггүй. Заримтай нь л холбогдож хэлдэг.

Жишээлбэл, хамгийн сүүлд “Гурван-Эрдэнэ” дэлгүүрт өр тавьсан 70 гаруй айлын өрийг тэглэхдээ нэгэнд нь ч хэлээгүй. Бүгд өрөө төлөх гэж очихдоо л мэдсэн. Худалдагчид нь “За танайд өртэй бүх хүн өргүй болсон. Өрийг нь төллөө. Бид хоёр чамд итгэж байна. Өрөө төлөх гээд ирэхэд нь “Танихгүй хоёр залуу төлчихсөн” гэж хэлээрэй” гэсэн.
БИД ХОЁР ТУСЛАСНЫГ ХҮМҮҮС МЭДЭЭСЭЙ, БАЯРЛАСНАА ИЛЭРХИЙЛЭЭСЭЙ ГЭЖ ОГТ ХҮСДЭГГҮЙ
-Өрийг нь мэдэгдэлгүй төлж өгсөн хүмүүс та хоёртой холбоо барьж, талархал илэрхийлдэг үү?
-Бид хоёр тусласныг хүмүүс мэдээсэй, талархал илэрхийлээсэй гэж огт хүсдэггүй. Баясаа, Зоригоо хоёр тусласан нь чухал биш. Тухайн айл дэлгүүрт өргүй болж байгаа нь л чухал. “Өрөө өгье” гээд орж ирсэн хүн тэр мөнгөөрөө гэртээ хэрэгтэй юм аваад гарах боломж олдож байгаа нь сайхан. Зарим хүн бид хоёрын утасны дугаарыг олоод, баярласнаа илэрхийлдэг, цахим хуудсандаа бичдэг. Тэр тийм чухал биш ээ, заавал тэгээсэй гэж бид хоёр ер хүсдэггүй.
Тэдэн айлын өрийг тэглэж өглөө, туслалаа гэж бид хоёр цахим хуудсандаа огт бичдэггүй. Ядахдаа 200 айлд тусласныхаа дараа бичвэл өөр шүү дээ.

-“Өрийн дэвтэр” влог хөтлөн, бусдад тусалж буйн тань гол зорилго юу вэ?
-Залуучууд, урлагийнхан бусдад туслах, дэмжих хэчнээн сайхан сэтгэлтэй, зүтгэлтэйг бусдад харуулахыг, үлгэрлэхийг хүссэн. Ерөөсөө бусдад туслах, цар тахлыг хүнд үеийг хамтдаа давахад бага ч болтугай нэмэр болох л бид хоёрын гол зорилго.
Хүн сэтгэлийн амьтан. 200.000 ч бай, 2000 төгрөгийн өртэй байсан ч өрийг нь хэн нэгэн өмнөөс нь төлснийг мэдээд баярлана шүү дээ. Бид хоёр нийгэмд эерэг хандлага түгээхийг хүсдэг.
БУСДЫН БАЯРЛАСАН СЭТГЭЛ, ЕРӨӨЛИЙН ХҮЧЭЭР АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДАРЧ БАЙГАА ГЭЖ БЭЛГЭШЭЭДЭГ
-Таны хувьд бусдад туслахын, сайн үйл хийхийн хамгийн сайхан нь юу вэ?
-Хамгийн гоё нь иргэдийн олон арван мянган коммент дотор нэг ч сөрөг сэтгэгдэл байхгүй. “Мундаг байна. Хичээгээрэй” гэсэн олны сайхан үгс бид хоёрт их урам өгдөг. Бусдад туслах их сайхан. Монголчууд “Санаа зөв бол заяа зөв” гэдэг. Энэ их үнэн үг юм шиг санагддаг.
Эрүүл энх, аз жаргалтай амьдарч байгаа минь бусдад тусалж яваагийн өгөөж гэж бэлгэшээж байна. Бусдын баярласан сэтгэл, ерөөл бид хоёрын амьдралыг ивээдэг гэдэгт итгэдэг.
-Та хоёрыг дэмжье, хандив өргөе гэж хүмүүс, байгууллага холбогдвол зөвшөөрөх үү?
-Мэдээж аль болох олуулаа хамтарвал илүү олон айлд тусалж чадна. Тиймээс зөвшөөрвөл илүү үр дүнд хүрнэ. Одоо ч хүмүүс бид хоёрт хандив өргөе гээд холбогдсоор байна.
Ер нь мөнгөтэй холбоотой асуудал ярвигтай. Үүнд бид хоёр их болгоомжтой хандаж байгаа. Тусалъя, хандив өргөе гэсэн хүсэлтэй хүн бүхний хандивыг авахгүй байгаа нь үүнтэй холбоотой.
-“Хандивын мөнгөнөөс хувьдаа авчихаж” гэдэг асуудал их гардаг. Хүмүүс ч их болгоомжтой ханддаг болсон.
-Харин тийм ээ. Тийм буруу ойлголт гарахаас болгоомжлоод байгаа юм.
ВЛОГИЙНХОО ХОЁРДУГААР БҮЛГИЙГ ХИЙН, ХҮМҮҮСТ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ТУСЛАНА

-“Өрийн дэвтэр” влогоо, сайн үйлээ хэр удаан үргэлжлүүлэх вэ?
-Бид хоёр дараагийн таван дугаарыг буюу хоёр дахь бүлгээ эхлүүлэхээр төлөвлөж байна. Мэдээж иргэдийн өрийг тэглэдгээрээ тэглэнэ. Гэхдээ хийц, бүтцийг нь ялимгүй өөрчилнө. Зочин урих уу, яах вэ гээд ярилцаж байна. Хөл хорио дуусахаар эхлүүлнэ. Ний нуугүй хэлэхэд ийм сайн үйл хийхэд ивээн тэтгэгч хэрэгтэй байдаг юм байна. Эхний таван дугаарыг бид хоёр өөрсдөөсөө болгоод, 80 гаруй айлд туслалаа. Одоо дараагийн бүлгээс ивээн тэтгэгчтэй болох санаа бий.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
bolomjtoi neg n ayan bolgood urgeljluuleesei,sain uils ulam delgereh boltugai,zaluus#aa bayar hurgei,
Мэдээг уншлаа. З�##�уучуудаа, би эрэгтэй. Юм юм л үзэж, харж амьдарч байна. Өөрийн эрхгүй зүрх хүчтэй булиглаж, сэтгэл их хөдөлж байна. МАШ ИХ БАЯРЛАЛАА. ТА БҮХЭНДЭЭ, ТА НАРЫН ТУСЛАСАН, ХАРААХАН ТУСЛАЖ ЧАДААГҮЙ БАЙГАА БҮХ ХҮМҮҮСТ ЭРҮҮЛ МЭНД, ЭНХ ТУНХИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ...
Үйлс нь сайхан байна .Буян нь та 2т ирнээ. Бодох зүйл ...Архи пивоны өр байх вий дээ
Архи пивоны өрийг дарж болохгүй шүү Голоо цохисон баячууд сайн харж аваарай Хүн ингэж амьдрахад аз жарг�##�тай байдаг юм.
Өрөө тэглүүлдэг, хандив х�##�амж авдаг болоод сурчв�##� цаашид яаж амьдрах вэ.
uursduu ur tavisan bol tulchih heregtei.tegeed ch mungunii asuudal hetsuu.humuusees handiv avna gedeg unench shudarga baihgui dee
Бэлэнчлэх сэтгэлгээ, үргэлж х�##�амж тэтгэмж нэхсэн байд�##�д сургах үр дагавартай. Гэхдээ энэ 2 мундаг сайхан сэтгэлтэй з�##�уус байна аа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье!
ДҮҮ НАР БИЛЭГЖҮҮ БНА ШҮҮ УТАС ХЭД ВЭ АХТАЙГАА ДАРАА СОНГУУЛЬД НАМИРАХГҮЙ БИЗ АШИГАА ХУВААНА ШҮҮ
Ядарсан хүмүүст туслах хэрэгтэй дээ. Өөрсдөө гудамжаар яваад ядарсан хүмүүст тусламж үзүүлэх нь зөв шүү. Хүмүүст тус�##�санд баярл�##�аа
Huue ter kinond chini huuhdee oruulii tuslaach
Huue ter kinond chini oriildoo tehuu ta 2 tuslaach.Saihan setgel shuu iim hetsuu ued iim ajil hiij humuused tuslaj baigaa ta 2 too amidrald ni az jargal ajild ni undur amijilt husen eruue
Дүү нар сайн үйл хийж байна.ГАГЦХҮҮ ДЭЛГҮҮРИЙН НЭРИЙГ ЭЗНИЙГ НЬ ЯРИУЛБАЛ :ЮМЫГ ЯАЖ МЭЛЭХ ВЭ? ЛЭЛГҮҮРИЙН ЭЗЭН НӨГӨӨ ХҮМҮҮСЭЭС ДАХИН АВБАЛ??@! ТИЙМД ДЭЛГҮҮРИЙН НЭРИЙГ НЬ ХАРУУЛААД ЭЗНИЙГ НЬ ЯРИУЛААД ТЭДНЭЭС ТЭДНИЙГ ХҮРТЭЛ ТАВЬСАН ТЭДЭН ХҮНИЙ ӨРИЙГ ТЭГЛЭЛЭЭ ГЭЖ ЯРИУЛАА ДҮҮ НАР МИНЬ!
Амьдр�##�д заримдаа тусламжийн гар гарч ирээсэ гэж хүсэх өдөр бий. Байнга ингэх биш, бэлэнчлэхс этгэлгээ суухгүй байх.
mundag zaluus bna ajil uils ni butemjtei baih boltugai ugii gevel gantsaasaa gej getel zarim humuus yaj bna
Хумуусд туслаж ерийн дарж егч байгаа 2жужигчиндээ баярлаж байна Гэхдээ энд тэнд ер тавьсан хумуус нь хожоод байдаг юм шиг санагдлаа.Хэнээс ч тусламж авахгуй яг еерийн хуч хеделмереер амьдр�##�аа авч яваа хумуусийг тер засаг нь дуурэг хороо нь ч хараж туслдаггуй юм байна.Амьдр�##�даа хариуцлагтай хандсан нь биш хариуцлаггуй байсан нь хожидог хорвоо болсон юм байна даа