НИЙГЭМ

ТАНИЛЦ: Өндөр эрсдэлтэй тул 23-наас хойш ч хэсэгчлэн хөл хорих хороод

Засгийн газраас “Нэг хаалга-нэг шинжилгээ” үйл ажиллагааны явцын талаар болон коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг өглөө.

Үүгээр сүүлийн 24 цагт 52 тохиолдол шинээр бүртгэгдсэн талаар мэдээлсэн. Харин “Нэг хаалга-нэг шинжилгээ” өнөөдөр, маргааш хоёрт Баянзүрх дүүргийн 45800 өрхийг шинжлээд дуусна гэв.

Түүнчлэн өрхүүдийг шинжилгээнд хамруулах явцад тодорхой хороод халдвар тархах өндөр эрсдэлтэй гарчээ. Иймд энэ сарын 23-нд Нийслэлд тогтоосон хатуу хөл хорионы хугацаа дууссан ч эдгээр хороодод хэсэгчилсэн хөл хорио тогтоох зохицуулалт хийх талаар ярилаа.

Эдгээр хороодын иргэд гэрээсээ ажиллах, олон нийт цугларсан газраар явахгүй байх шаардлагатай юм байна. Энэ талаар эргэн дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж.

Үүнд:

  • Чингэлтэй дүүргийн 2, 6, 12, 13-р хороо
  • Сүхбаатар дүүргийн 16, 18-р хороо
  • Баянзүрх дүүргийн 8, 16, 25, 26-р хороод хамаарч байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Novsh
Novsh

Sar shine temdeglexgyi geed baixad ail xesej ayga tagsh yum goridoj yavsnii gor shyy dee. Manai nutagt xoxi ni l gedeg yum. Amia bodoj arxia xaij teneed baival oroold xichneen ch gai chirj magadgyi

зочин
зочин

зөв шүү. баталгаат хугацаа дуустал хорьж, нийтийн дунд оруулахгүй байх нь зөв

Иргэн
Иргэн

Өө яг үнэн. Таалагдлаа. Хорио цээр дуусангуут л "айлаа хэсч эхлэх" нь ойлгомжтой. Би золгохоо боль гэж огтхон ч хэлээгүй, би ч бас үр хүүхэд, ач гуч, ах дүү нартайгаа золгож, анд нөхдүүдтэйгээ уулзаж учирч "амьд харьцаандаа" орж, хөл хорионы үеэр учирч буй сэтгэл санааны зарим асуудлаасаа салмаар байна. Гэхдээ бидэнд одоохондоо маш их тэвчээр хатуужил хэрэгтэй. Амьд явахын тулд, бас бусдыгаа аврахын тулд шүү дээ. Энэ хэд хоногт маш олон хүн ажиллаж, халдварыг хязгаарлахад асар их ажил амжуулж, их ч амжилтад хүрлээ. Халдвар хүн амын дунд тархаж, хэний ч дэргэд байгаа гадгийг бидэнд тод томруун харууллаа. Нэлээд хүмүүсийг амжилттай эмчилж байна. Бидний төлөө ийм их хүч чармайлт гаргаж байхад БИД өөрсдөө үнэхэээр дээд зэргийн сахилга баттай байх хэрэгтэй байнаа. Эцсийн эцэст энэ бидний л Орших уу, эс орших уу гэдгийн төлөө л ажил юм. Тэмцээд байхад тархаад байгааг, бас улам их өөрчлөгдөж /мутацид орж/ байгааг ойлгох хэрэгтэй. ХАМТДАА тэмцэхийн тулд бид бусдын хөдөлмөрийг хүндэтгэж, үнэлж, өөрсдөө чадлын хирээрээ тус дэм болох хэрэгтэй. Үүнийг л хамтдаа гэх байх. Энэ их хөдөлмөрийг цаашид үр дүнтэй байлгахын тулд ХИЧЭЭЦГЭЭЕ! Сайхан цаг ирнэ, ялна, тэр цагт бид эрх чөлөөтэй сайхан байна шүү дээ. Монгол түмэндээ САр шинийн мэнд дэвшүүлж, үхэр жилдээ ухаалаг байж, эрүүл энх, эв найртай байхыг хүсэн ерөөе!

ds
ds

Unuudur eh helnii udur ym . mgl helend mutats gej ug bhgui shuu! Mgl.r l baiyadaa ta mini ee!

Зочин
Зочин
Reply to  ds

мутац гэдгээ монголоор хэлчих

Зочин
Зочин

Хориогүй зипдаанууд зурагтаар хуцалдаж улиад байсан биз дээ

Зочин
Зочин

Энэ их зөв байна шүү Энэ хороодоо тэг хорь

Холбоотой мэдээ

Back to top button