ХӨСҮТ: Эмнэлгийн ачаалал нэмэгдсэнээс халдвартай иргэдийг тусгаарлах ажил удааширч магадгүй
ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр “24 цагт вирус судлалын лабораториудад нийт 19318 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн 169 тохиолдол бүртгэгдлээ. Ингээд нийт 3832 боллоо. Шинээр халдвар авсан хүмүүс Улаанбаатар хотод байна. Ингэснээр нийслэлд 2958 тохиолдол боллоо. 24 цагт 48 хүн эдгэж гарлаа. Нийт халдвар авсан хүмүүсийн 77 хувийг эзэлж байна.
169 хүний 156 нь ойрын хавьтал. 36 хүнээс нэг дэх, 18 хүнээс хоёр дахь, 2 хүнээс гурав дахь удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн. 13 хүний эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хороодод халдварын эх уурхай байгаа нь ажиглагдаж байна.
Халдварын тоо ихээр нэмэгдэж байгаатай холбоотой ХӨСҮТ болон НЭМГ-ын хүн хүч, машин техник хэрэгсэл шавхагдаж, олон цагаар ажиллах шаардлага гарч байна. Тиймээс та халдвар авсан нь батлагдсан, эерэг хариу гарлаа гэж мэдэгдсэн бол гэртээ хүлээгээрэй. Таныг эмнэлэгт тусгаарлах байлдал бага зэрэг удааширч магадгүй шүү гэдгийг ойлгоорой” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нөхцөл байд�##� хүнд байгааг маш сайн ойлгож байна. Хамгийн гол нь эмнэлэгт хэвтсэн өвчтөндөө яг ямар байд�##�тай байгааг нь хэлээд тайвшруулаад, ямар эмчилгээ хийх шаардлагатайг нь хэлээд өгвөл бид зохих �##�бан туша�##�тныхаа хэлснээр нь байгаад байж чадах ухамсартай хүмүүс. Гэтэл яасан, яах гэж байгаа нь мэдэгдэхгүй таг болчихоор нь үнэхээр хэцүү байгаад байна.
Ийм хариуцлагагүй байж болохгүй. Дор хаяхад 10.000 хүн хүлээж авах бэлтгэлтэй байх ёстой. Нөхцөл байдлийг дандаа араас нь хөөцөлдөх биш урьдчилан бэлтгэ ! China шиг cabinet -room бэлтгэ! ( 1000 ортой ).
Хөнгөн хүмүүсийг гэрт нь тусгаарлаж болно шүү дээ. Хүнд хүмүүсээ л хэвтүүлж эмчилнэ биз. ЭМЯ учраа олохгүй бүтэн жил улс орныг чирэгдүүллээ.Цаашид х�##�двар нэмэгдвэл ажиллах хүн хүчээ дэмий туйлдуулаад байна. Бусад улс орны туршлагаас сур�##�цах хэрэгтэй байна даа.
Хатуу арга хэмжээ авахгүй бол сөнөнө дөө. Эдийн засаг энэ тэр гэж худлаа хуцаад байсан Оюун-Эрдэнэ гэж мангуу нөхөр яах гэж эрдэмтдийн үг сонсохгүй хөл хориог сулруулсан юм.