НИЙГЭМ
		
	
	
ХСҮТ-д жижиг мэс ажилбаруудыг даатгалаар хийдэг болжээ

Хавдар судлалын үндэсний төвд жижиг мэс ажилбаруудыг ЭМД-аар хийдэг боллоо. Иргэдээс төлбөр авахгүйгээр хавдрын жижиг мэс ажилбарыг өдөрт нь хийдэг болжээ.
ХСҮТ-д
- хорт хавдрын томоохон мэс заслуудаас гадна
 - оношилгооны зорилгоор мэс ажилбарууд хийх,
 - эд эсийн шинжилгээ авах,
 - төрөл бүрийн хоргүй үүсвэрүүд тухайлбал үү, мэнгэ, ургацаг авахуулах зэрэг тохиолдолд зориулалтын өрөө тасалгаа байхгүйгээс энэ төрлийн тусламж үйлчилгээг хагалгааны өрөөний цаг боломжид тааруулан маш хязгаарлагдмал хүрээнд хүргэж байв.
 - Түүнчлэн хорт хавдрын оношгүй тохиолдолд дээрх тусламж үйлчилгээг иргэд төлбөртэйгөөр авч байсан юм.
 
Тиймээс тус төвийнхөн "Өдрийн мэс ажилбарын хэсэг"-ийг байгуулан тохижуулж, тусламж үйлчилгээгээ хүргэж эхэллээ. Мөн энэ сарын 18-наас эхлэн өдрийн мэс ажилбарууд эрүүл мэндийн даатгалд хамрагдсан тул иргэд /хортой ба хоргүй хавдар ялгаагүй/ үнэ төлбөргүйгээр тусламж үйлчилгээг авах боломж бүрдлээ гэж ХСҮТ-өөс мэдээллээ.
				







	            
	            
	            
	            
	            
	            



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.