НИЙГЭМ

Ажлын байрыг дэмжихэд ₮41.8 тэрбум зээл олгоод байна

Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд “Ажлын байрыг дэмжих” хоёр их наядын зээл багтсан. Тус зээлийг энэ сарын 10-наас олгож эхэлсэн бөгөөд 17-ны өдрийн байдлаар 6.1 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Тэгвэл үүнээс 5 хоногийн дараа зээл олголтын мөнгөн дүн 41.8 тэрбум төгрөг болж нэмэгдсэн хурдтай байна.

“Ажлын байрыг дэмжих” зээлийн хувьд гэрээ байгуулснаас хойш ажлын 11 хоногийн хугацаанд банкууд 25.9 мянган зээлдэгчийн 3.8 их наяд төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авсан байна. Улмаар 615 зээлдэгчид 41.8 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Энэ нь бизнесийн зээл судалж, шийдвэрлэхэд дунджаар 30 хоног зарцуулдаг жишигтэй харьцуулахад зээл олголт богино хугацаанд харьцангуй сайн гарч байна гэсэн үзүүлэлт юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button