НИЙГЭМ
“Хоёр өөр технологиор хийгдсэн вакциныг хольж хэрэглэж болохгүй”

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагт шинээр 437 тохиолдол илэрснээс 370 нийслэл Улаанбаатарт, аймгуудад 67 тохиолдол илэрснийг хэлсэн. Түүнчлэн ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О. Дашпагма вакцины нэг хоёрдугаар тунг өөр үйлдвэрийн вакцин хольж хийлгэж боломжтой эсэх сэтгүүлчийн асуултад хариуллаа. Тэрбээр хэлэхдээ:
"Одоогоор хоёр өөр технологиор хийгдсэн вакциныг хооронд нь хольж хэрэглэхийг хориглосон. Гэвч цаашид ижил технологийн вакцин холих боломжтой эсэхийг судалж байгаа” хэмээх мэдээллийг өглөө.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.